УИХ-ын өчигдрийн /2026.03.30/ чуулганы хуралдаанаар Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайдаар Н.Учралыг томилсон. Тэрбээр танхимаа хэрхэн бүрдүүлэх нь анхаарал татаж буй.
Үүнтэй холбоотойгоор УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуугийн байр суурийг сонслоо.
Тэрбээр "Н.Учралын Засгийн газарт зарим сайд нараа үлдээж, зарим сайдыг шинээр сонгохоор ярилцсан гэх мэдээлэл байна. Ерөнхий сайд руу залгасан. Завгүй байгаа юм байлгүй, утсаа авахгүй байна. Өмнөх Засгийн газар муу ажилласан учраас огцорсон. Тиймээс хуучин сайд нар нь улирч ажиллана гэдэг утгагүй.
Ерөнхий сайд ерөнхий чиг үүргийн дөрвөн яамнаас бусад дэд сайд нарыг ажиллуулахгүй гээд тодорхой хэлчихсэн. Тэгэхээр АН-ын шаардлага биелэлээ оллоо гэсэн үг. Л.Оюун-Эрдэнийн үед 24 сайдтай болсон. Үүнийг цомхон болгох ёстой. Засгийн газрын бүтцийг цомхон болгох хуулиа оруулж ирэх хэрэгтэй" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
103.168.34.60
Duurgiin namiin darga joldoj baij chi dutEsgii hiih gazar...
Хариулах202.55.188.92
Чамд падлийгүй
Хариулах