Иргэн Д.Батдамба: Гэмтэн болгох гэж гүтгэж, хардаж, гэр бүлд минь халдсанд гомдолтой байна

Г.Батзориг
3 цаг 2 минутын өмнө

Ардчилсан намын дотоод сонгууль багагүй будлиантай болсныг дээр, дооргүй ярих болсон. Эл асуудалтай холбоотой ноцтой мэдээллийг Баянхонгор аймгийн сэтгүүлч Д.Батдамба ил болгосон байна.

Д.Батдамба "Баянхонгор, Өвөрхангай, Архангай аймгийн иргэдийн саналаар УИХ-д сонгогдсон нэр бүхий гурван гишүүнд туйлын гомдолтой байгаа" гэдгээ цахим хуудсаараа дамжуулан илэрхийлжээ.

Тэрбээр "2026 оны 3 дугаар сарын 25-ны өдөр УИХ гишүүн Д.Цогтбаатар, Д.Жаргалсайхан, Д.Ганбат нар Цагдаагийн ерөнхий газрын дарга хошууч генерал Ж.Болдод 03/281 тоот албан бичиг явуулсан.

Тэр бичгийн дагуу Баянхонгор аймгийн Цагдаагийн газрын дарга, дэд хурандаа н.Цэвээндоржийн тушаалаар миний гэр оронд халдаж, үр хүүхэд, ач зээ нарыг минь айлгасан үйл явдал болсон.

Баянхонгор аймгийн 3 дугаар багийн 3-38 тоотод оршин суугч Дунж овогтой Батдамба намайг 2026 оны 3 дугаар сарын 27-ны өдөр гэртээ ирэх үед жижиг тэрэгнээс гурван хүн бууж ирээд “Цагдаагийн албанаас явж байна, бичиг баримтаа шалгуул” гэсэн шаардлага тавьсан.Төд удалгүй цагдаагийн газар руу очих үүрэг өгч машиндаа суулгасан.

Цагдаагийн газарт утсыг минь хураан авч, "Ардчилсан намын дотоод сонгуулиар мөнгө тараасан уу" гэж асуусан.

Би "Өмгөөлөгчтэй байж мэдүүлэг өгнө" гэж хэлсэн. Хоёр цаг гаруй саатуулсны дараа тэд манай гэр рүү явж, гадаа байсан машиныг маань нэг бүрчлэн нэгжиж, зураг дарсан.

Улмаар таван хүний бүрэлдэхүүнтэйгээр гэрт шууд нэгжлэг хийсэн. Нэгжлэг хийж байх үед би утсаа гуйж байж аваад эмэгтэй дүү Д.Нямсүрэн рүүгээ залгаад "Яаралтай ир" гэж хэлсэн. Дүү маань ирсэн боловч хоёр цагдаа өөдөөс нь түлхээд оруулалгүй аваад гарсан.

Удалгүй миний том охиныг дүү Д.Нямсүрэн дагуулж ирсэн. Охин маань зөвшөөрөл нь хаана байна, ямар үндэслэлээр нэгжлэг хийж байна вэ” гэж асуухад “Зөвшөөрөл одоо гаргаад авчирна, утсаар харуулсан” гэж хариулсан.

Нэгжлэг хийх явцдаа жирэмсэн охиныг минь цочролд оруулж , сандал дээр утсаа бариад сууж байсан есөн настай зээ охины минь утсыг н.Жигмэд гэх цагдаа булаах зэргээр айлгаж, утсанд нь нэгжлэг хийж, хүүхдийн эрхэнд ноцтойгоор халдсанд туйлаас гомдолтой байна" гэжээ.







Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.191.9
    1 цагийн өмнө

    ЖаргалСайхан угаасаа хүн чанаргүй ийм хог новшыг хэн нь өөд татдаг бнааа Ченжээ хийгээд зах дээрл зогсож бх нь дангашдээ.

    Хариулах