Хэрэгцээтэй үедээ дуугараагүй Б.Ганхуягийн үг хэнд үнэ цэнтэй вэ

Zuv.mn
3 цаг 1 минутын өмнө

"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг Тахир соёот дахь хорих ангиас өчигдөр өглөө эрт суллагджээ.

Тэрбээр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд асан Т.Аюурсайхан,нарын 10 хүний хамт Нүүрсний хулгайн хэрэгт шалгуулсан бөгөөд 15-20 жилийн ял эдлэх зүйл ангиар буруутгагдаж шүүхийн өмнө зогссон юм.

Хачирхалтай нь, 15.20 жилийн ял авах нь гарцаагүй зүйл ангиар буруутгагдаж байх үедээ буюу нээлттэй болсон Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн үеэр “Надтай халз найзалсаны төлөө Т.Аюурсайхан энд сууж байна. Тэр надтай найзалсан 76-г бүгдийг нь аваад ир. Энэ нүүрсний мөнгөөр санхүүждэг хэвлэлийнхэн гадаа байгаа. Энэ бүгдийг яримаар байна, гэхдээ итгэдэг шүүгчдээ яримаар байна” гэж мэдүүлсэн байдаг бөгөөд үүний дараах Шүүх хурлууд хаалттай болсон. Тулгаж байсан зүйл ангиуд нь ч хасагдсаар Анхан шатны шүүхээс 5.9 жил, давж заалдах шатны шүүхээс 3.9 жил гэх мэтчилэн буурсан юм. Нийтийн албанд томилогдох эрхийг хассан хугацаа нь ч багасаж, таван жил болсон бөгөөд тэрбээр 2028 оны сонгуульд ч нэр дэвших боломжтой хоцорсон.

Хамгийн ноцтой нь, “Намайг гаргах юм бол маш олон хүний зүрх зогсчих гээд байна. Намайг ингээд ярихаар маргаашнаас бүгд мэдээлэл хийнэ, харж байгаарай. Хамгийн эхэнд дуугарсан нь хулгайч шүү. Яагаад намайг яриулахгүй, эндээс гаргахгүй байгаа юм. Тамгагүй төр гэж байдаг бол тамгатай төртэй үлдэх гэж байгаа жүжгийг чинь би мэдэж байна” гэж хэлж байв.

Одоо тэр гарч ирлээ. Гэвч яг хэрэгтэй үедээ нүүрсний хулгайчдыг илчилснийхээ төлөө биш, илчлээгүйнхээ төлөө ялаа багасгасан түүний үгэнд итгэхэд бэрх юм. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна