Дэлхийн аялал жуучлалын форумаас Монгол Улсыг олон улсын аялал жуулчлалын шинэ төв болсон гэж зарлалаа

Zuv.mn
3 цаг 9 минутын өмнө

Дэлхийн аялал жуучлалын форумаас Монгол Улсыг аялал жууулчлалын шинэ төв болсон гэж зарласан талаар MidlAsianNews мэдээллээ.

Мэдээлэлд манай улсыг 2024 онд анх “Lonely Planet” сэтгүүл аялахад тохиромжтой улсаар нэрлэснээс хойш хүлээж авах жуулчдын тоо огцом нэмэгдэж, 2026 оны дунд гэхэд сая жуулчин хүлээж авч, энэ салбараас олох нийт орлого нь хоёр тэрбум  ам.доллар хүрэх төлөвтэй байгаа гэж бичжээ.

Мөн 2012-2019 оны хооронд Монгол Улсын аялал жуучлалын салбарын өсмөлт дунджаар жилд 3.2 хувиар өсөж байсан бол цар тахлын дараа зарлагдсан Монголд жуулчлах жил, “Go Mongolia” аяны ачаар 2021 онд 33,100 жуулчин хүлээж авч байсан улс 2025 оны сүүл гэхэд жилд 846 мянган жуулчин хүлээж авсан хэмээн магтсан байна.

Үүнд “Go Mongolia” брэндинг кампанит ажил ихээхэн үүрэг гүйцэтгэсэн бөгөөд нөлөөлөгчдийг татан оролцуулсан нь маш амжилттай бол, зөвхөн Nas Daily-гийн Монголд зочилсон талаар дэлхийн 40 улсын хэвлэлд мэдээлж, 155 сая хүнд хүрсэн гэсэн тооцоо гарчээ.

Өсөлт цаашид ч үргэлжлэх нь БНХАУ, ОХУ, БНСУ, Японоос Монголыг чиглэх жуулчдын урсгал тасралтгүй өсөж байгаатай холбоотой бөгөөд  энэ нь ч олон улсын тэргүүлэх чиглэлээр нэрлэхэд чухал нөлөө үзүүлсэн гэсэн байна. 

Хамгийн сонсголонтой нь, Монгол Улс Монголд зочлох жил,  “Go Mongolia” зорилтот хөтөлбөрийн үр дүнд 2028 онд хоёр сая жуулчин хүлээж авах боломжтой гэж дүгнэжээ.   



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна