Ц.Даваасүрэн: Манай нам хагаралтай байгаа нь үнэн, намын дарга учрыг нь олох ёстой

Zuv.mn
3 цаг 20 минутын өмнө

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнгээс манай сэтгүүлч цаг үеийн асуудлаар тодруулжээ. УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр хуралдаж, УИХ-ын даргын асуудлыг хэлэлцэнэ гэсэн ч одоогоор хурал товлон зарлагдаагүй байгаа юм.  УИХ-ын дарга хэн болохоос шалтгаалж Засгийн газрын бүрэлдэхүүн тодрох нюанстай байгаа учир Засгийн газар ч бүрдэх боломжгүй байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн. Тэрбээр үүсээд байгаа нөхцөл байдлын талаар "Нам дотроо эв нэгдлээ олсон Засгийн газар байгуулагдахгүй л бол удаан тэсэхэд хэцүү. Манай нам хагаралтай байгаа нь үнэн. Учрыг нь намын дарга олох ёстой. Дангаараа бол Засгийн газар байгуулах боломж байхгүй болчихсон доо. Жижиг намын дарга Засгийн газарт ордог, орохгүй бол Парламент хэвийн ажиллаж чадахгүй байдал руу л ордог. Яг ийм байдал Болгарт байна. Бүрэн эрхийн хугацаа нь дөрвөн жил мөртлөө долоо дахь сонгуулиа хийж байна. Европын орнууд тийм. Герман улс төсвөө баталж чадахгүй жил гаруй болсон. Бид мэдсээр байж ийм сонголт хийсэн. Болгар шиг дөрвөн жилд долоон сонгууль хийдэггүй байгаасай л гэж хүсэх байна" гэсэн байр суурь илэрхийллээ.


 



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.168.34.60
    14 минутын өмнө

    Er ni bol ES-g Uchralaas for hiihgui l dee

    Хариулах
  • 64.119.29.46
    1 цагийн өмнө

    За энэ одоо боль сайд хийчих санаатай яриад явахаа боль

    Хариулах