УИХ дахь МАН-ын бүлэг 30, 38-аараа талцаж, УИХ-ын даргын томилгоонд нэгдсэн шийдэлд хүрч чадалгүй Удирдах зөвлөлөө хуралдуулсан.
МАН-ын Удирдах зөвлөл УИХ дахь бүлэгт байршуулсан хүнийхээ тоогоор асуудлаа шийдээд явах тийшээ хандав. Өөрөөр хэлбэл, Бага хурал дээр яригдсан намын эв нэгдлийг хангах зорилт хангагдсангүй.
УЗ, УИХ дахь бүлэг дотроо олонхийг бүрдүүлж буй Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын талынхан сэтгүүлчдэд мэдээлэл өгөхдөө “30, 38-ын бүлэг гэж байхгүй” гэж ярьж байгаа бол цөөнхийн төлөөлөл П.Сайнзориг сая Төрийн ордонд ярилцлага өгөхдөө олонх хүч түрж байна гэж шууд хэллээ.
Ноцтой нь, 30-ийн бүлгийг “Парламентын ардчиллын талд зогссон” гэж тодотгосон тэрбээр “Ийм байдлаар бүлэгт суух ч шаардлагагүй”, “Дараа, дараагийнхаа арга хэмжээг авна”, “Засгийн газарт орж ажиллах шаардлагагүй” гэсэн хурц мэдэгдэл хийв.
2024 онд бүрдсэн Парламентад МАН 68, АН 42, ХҮН нам найм, ИЗНН, Үндэсний эвсэл тус бүр дөрвөн суудалтай байгаа.
МАН-ын 68, АН 42 гишүүнтэй бүлэг ажиллаж байгаа бол ХҮН нам бүлэг байгуулах хэмжээний суудал аваагүй ч зөвлөл нэртэй бүлэгрхүү бүтэц бий болгоод буй.
Хэрвээ МАН-ын бүлэг задарч гэмээ нь /30, 38, 28, 40 болж сална гэгдэж буй/ УИХ-д олонхийн байр сууриа алдах бөгөөд МАН-ын олонх Ардчилсан намын хэсэг бүлэгтэй олонхийг бүрдүүлэх холион бантан руу орж магадгүй байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.181.51
Улс орноо гэхээс хувиа бодогсодтой УИХ -ыг тараах цаг нь болсон
Хариулах66.181.178.89
30 гээд байгаа нөхдүүд хулгайчууд юм уу яасан гэж төрөө самраад суунаа
Хариулах66.181.185.227
Харин ч еөкийн кран 38 хүний дарангуйллыг сөрж байна даа эргүү минь