Голомт банк харилцагчдынхаа хуримтлуулах зуршлыг дэмжих зорилгоор “Хадгаламжтай аялал” сугалаат аяныг дахин хэрэгжүүлж эхэллээ. Аяны хүрээнд 6 сараас дээш хугацаатай, иргэдийн, төгрөгийн бүх төрлийн хадгаламж шинээр нээсэн, орлого нэмсэн, хугацаа сунгасан харилцагч бүрд сугалаа олгоно. Харин та сугалаагаараа илүү их боломж, илүү том шагналын сантай тохиролд оролцох боломжтой.
“Хадгаламжтай аялал” сугалаат аян 2026.04.01-нээс эхлэн энэ оныг дуустал үргэлжлэх бөгөөд энэ хугацаанд дараах нөхцөлийн дагуу аянд оролцох эрх буюу сугалаа үүснэ.
6 сар ба түүнээс дээш хугацаатай хадгаламж:
12 сар ба түүнээс дээш хугацаатай хадгаламж:
Жил бүр аянд хамрагдаж, хуримтлалыг дадал болгож буй харилцагчдын тоо нэмэгдсээр байгаа тул Голомт банкны зүгээс энэ удаа шагналын сангаа нэмэгдүүлж, аяллын эрхээс гадна хадгаламжийн эрх болон “2 ӨРӨӨ БАЙР”-ны супер шагналын эзнийг тодруулахаар болжээ.

Азтануудыг сар бүр Голомт банкны албан ёсны фэйсбүүк хуудсаар шууд дамжуулан тодруулах тул та бүхэн Golomt Bank хуудсыг даган аяны талаар мэдээллийг цаг тухай бүрд нь аваарай.
Аяны нөхцөлийг биелүүлсэн тохиолдолд таны сугалаа автоматаар үүсэх бөгөөд өөрт үүссэн сугалааны тоо ширхэг, дугаар болон бусад мэдээллийг SocialPay аппликэйшний “Лояалти” цэс болон loyalty.golomtbank.com вэбсайтаас шалгах боломжтой.
Бяцхан санамж:
“Хадгаламжтай аялал” сугалаат аяны талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах бол Харилцагчийн үйлчилгээний төвийн 1800-1646 дугаарт хандана уу.
Таны хуримтлал таны аяллын хөтөч
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна