Хаалттай хуралдаж буй АН руу С.Бямбацогт, Ж.Батжаргал нар орж уулзаж байна

Zuv.mn
3 цаг 38 минутын өмнө

Хаалттай хуралдаж буй АН-ын бүлэг рүү УИХ-ын даргад дэвшсэн С.Бямбацогт, МАН-ын бүлгийн дарга Ж.Батжаргал нар оржээ. АН-ын хувьд Х.Тэмүүжин гишүүн санаачилж, өнгөрсөн оны арваннэгдүгээр сард  УИХ-д өргөн барьсан УИХ-ын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай  хуулийн төслийг хэлэлцвэл УИХ-ын даргад дэмжинэ гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлээд буй.

Уг хуульд УИХ-ын дарга нам бус байх тухай заасан бөгөөд С.Бямбцогт хэлэлцэх боломжийг өгнө гэвэл батлагдсаных нь адараа намаасаа татгалзахаас өөр аргагүй болох юм. Учир нь, УИХ-ын дарга нам бус байх ёстой гэдэгт АН-ын бүлгээс гадна МАН-ын бүлэг дэхь цөөнх санал нэгдээд байгаа юм. 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 59.153.115.242
    1 цагийн өмнө

    Өө?! Тэр бололгүйдээ?! Гайгүй л асуудал байнашдээ?!ямарч нөхцөлд мах цусны тасархайгаа мартахгүй нь тодорхойшдээ?!

    Хариулах