​С.Бямбацогт: Би улс орныхоо эрх ашгийг бодож, АН-ын шаардлагыг хүлээж авсан

Zuv.mn
3 цаг 28 минутын өмнө

АН-ын бүлэг рүү орж уулзсан УИХ-ын даргад нэр дэвшигч С.Бямбацогт гарч ирээд сэтгүүлчдийн асуултад хариуллаа. 

Тэрбээр "АН-ын бүлэг намаасаа татгалзах шаардлага тавилаа. Болохгүй зүйл биш. Би улс орныхоо эрх ашгийг бодож хүлээж авсан. УИХ-ын удирдах зөвлөлөөр хэлэлцэхээр боллоо. Шатахууны үнийн өсөлтөөс шалтгаалж улс орон, ард түмний нуруун дээр том ачаа ирэх гэж бана. Энэ үед төрийг гацаанаас гаргах ёстой. Улсынхаа эрх ашгийг нэгд тавих ёстой. Х.Тэмүүжин гишүүний хуулийг УИХ-ын даргын асуудалтай зэрэг хэлэлцээд явья гэсэн санал тавьж байна. Хэрвээ УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл хуралдаад хэлэлцэх асуудлын жагсаалтад оруулж, Чуулганы хуралдаан товловол өнөөдөр Чуулган руу орох боломжтой гэдгээ АН, МАН-ын бүлэг  илэрхийлсэн" гэлээ. 




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна