О.Цогтгэрэл: АН-ын өргөн барьсан хуулийг Байнгын хороо, нэгдсэн чуулганаар ороод дэмжчихвэл хуралдаа оролцоод явчихъя” гэдэг байр суурь гарсан

Zuv.mn
3 цаг 31 минутын өмнө

Хаалттай хуралдаж буй АН-ын бүлэг рүү УИХ-ын даргад дэвшсэн С.Бямбацогт, МАН-ын бүлгийн дарга Ж.Батжаргал нар орж, буулт хийсэн талаар бид мэдээлсэн. Тэгвэл АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл энэ талаар мэдээлэл өглөө. Тэрбээр “Цаг хугацааны хувьд хэцүү байдалд орох нь ээ. Тиймээс АН-ын бүлгээс өргөн барьсан хуулийг үзэл баримтлалынх нь түвшинд дэмжээд, Байнгын хороо, нэгдсэн чуулганаар ороод дэмжчихвэл бид нар хуралдаа оролцоод явчихъя” гэдэг байр суурь гарсан. Өнөөдрийн чуулган хаачихсан. Өнөөдөр хуралдвал шинээр ирц үүсгэж явах ёстой. Хэрвээ хуралдвал гишүүд задгайгаар орж итгэл үнэмшлээрээ саналаа өгнө. Хууль учраас хөнгөн гоомой хандаж болохгүй. Үзэл баримтлалын хувьд хэлэлцэхийг дэмжихгүй бол АН-ын гишүүд чуулгандаа оролцохгүй биш, оролцоно. Оролцоод эсрэг санал өгөх ёстой гэдэг л байр суурьтай байгаа” гэлээ.  




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна