УИХ-ын даргыг маргааш өглөө УИХ-ын чуулганаар хэлэлцэж томилохоор боллоо

Zuv.mn
3 цаг 21 минутын өмнө

УИХ-ын дарга нам бус байх Ардчилсан намын шаардлагыг С.Бямбацогт хүлээж авсанаар УИХ-ын даргыг маргааш өглөө УИХ-ын чуулганаар хэлэлцэж, томилохоор боллоо. 

Талууд /С.Бямбацогт, О.Цогтгэрэл / зөвшилцөлд хурэхийн өмнө ээлжлэн мэдээлэл хийсэн бөгөөд С.Бямбацогт "АН-ын бүлэг намаасаа татгалзах шаардлага тавилаа. Болохгүй зүйл биш. Би улс орныхоо эрх ашгийг бодож хүлээж авсан. УИХ-ын удирдах зөвлөлөөр хэлэлцэхээр боллоо. Шатахууны үнийн өсөлтөөс шалтгаалж улс орон, ард түмний нуруун дээр том ачаа ирэх гэж бана. Энэ үед төрийг гацаанаас гаргах ёстой. Улсынхаа эрх ашгийг нэгд тавих ёстой. Х.Тэмүүжин гишүүний хуулийг УИХ-ын даргын асуудалтай зэрэг хэлэлцээд явья гэсэн санал тавьж байна. Хэрвээ УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл хуралдаад хэлэлцэх асуудлын жагсаалтад оруулж, Чуулганы хуралдаан товловол өнөөдөр Чуулган руу орох боломжтой гэдгээ АН, МАН-ын бүлэг  илэрхийлсэн" гэсэн бол О.Цогтгэрэл “Цаг хугацааны хувьд хэцүү байдалд орох нь ээ. Тиймээс АН-ын бүлгээс өргөн барьсан хуулийг үзэл баримтлалынх нь түвшинд дэмжээд, Байнгын хороо, нэгдсэн чуулганаар ороод дэмжчихвэл бид нар хуралдаа оролцоод явчихъя” гэдэг байр суурь гарсан. Өнөөдрийн чуулган хаачихсан. Өнөөдөр хуралдвал шинээр ирц үүсгэж явах ёстой. Хэрвээ хуралдвал гишүүд задгайгаар орж итгэл үнэмшлээрээ саналаа өгнө. Хууль учраас хөнгөн гоомой хандаж болохгүй. Үзэл баримтлалын хувьд хэлэлцэхийг дэмжихгүй бол АН-ын гишүүд чуулгандаа оролцохгүй биш, оролцоно. Оролцоод эсрэг санал өгөх ёстой гэдэг л байр суурьтай байгаа” гэсэн юм.  



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.229.121.39
    57 минутын өмнө

    Бүх зүйл ойлгомжгүй бна

    Хариулах