С.Бямбацогтыг УИХ-ын даргаар томилох эсэх асуудлыг хэлэлцэнэ

Zuv.mn
2026/04/03

УИХ-ын Чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар МАН-ын УЗ, бүлгээс нэр дэвшүүлсэн С.Бямбацогтыг УИХ-ын даргаар томилох эсэх асуудлыг хэлэлцэнэ. Өчигдөр нэр дэвшигч өөрөө Чуулганыг бойкотлоод байсан АН-ын бүлгийн хаалттай хурал дээр орж уулзсан. Уулзалтын үеэр АН-ын бүлэг Х.Тэмүүжин гишүүний өргөн барьсан хуулийг үзэл баримтлалынх нь хүрээнд дэмжээд, Байнгын хороо, нэгдсэн чуулганаар ороод дэмжчихвэл бид нар хуралдаа оролцоод явчихъя” гэдэг байр суурь гаргасан бөгөөд С.Бямбацогт болон МАН-ын бүлгийн дарга Ж.Батжаргал нар уг саналыг хүлээж авснаас УИХ-ын даргын томилгоо, цаашлаад Засгийн газрыг бүрдүүлэх үйл явц өнөөдөр гацаанаас гарах  дүр зураг бий болсон юм.  

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр 09.00 цагаас хуралдаж, АН-ын бүлгээс өргөн мэдүүлсэн УИХ-ын дарга нь нам бус байх агуулга бүхий хуулийн төслийг хэлэлцэнэ. Уг хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг дэмжсэн тохиолдолд УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонгох эсэхийг хэлэлцэх хуралдаанд оролцоно. Гэхдээ гишүүд задгай буюу хайрцаглагдахгүй орох тус дэмжих эсэхээс өөрсдийн итгэл үнэмшлээр шийднэ гэдгийг АН-ын бүлгийн дарга онцолсон.

УИХ-ын даргад нэр дэвшигч С.Бямбацогт АН-ын бүлгээс өргөн мэдүүлсэн хуулийн төсөл батлагдсан тохиолдолд намын гишүүнчлэлээсээ татгалзаж, 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй гэдгээ өчигдөр илэрхийлсэн. Тэрбээр нам бус анхны УИХ-ын дарга бол түүхэнд үлдэнэ. Түүний үүрэг гүйцэтгэсэн байдал жишиг болж үлдэх болж байна.

Төрийн байгуулалтын байнгын хорооны дараа 10.00 цагаас УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаантай. Тус хуралдаанаар УИХ-ын даргыг сонгох асуудлыг хэлэлцэх юм. 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.160.51
    2026/04/03

    Шар халзан хонь ч байсан чадгийм бэ, томилоод хаяач!!

    Хариулах