З.Батбаяр: Оюутолгой компани ус бохирдуулсны, ашигласны төлбөр хоёрыг зориудаар хутгаж байгаагаасаа ичих хэрэгтэй

Б.Мөнхболд
3 цаг 35 минутын өмнө

Ерөнхий сайд асан Г.Занданшатар “Оюу толгой” компанид ус бохирдуулсны төлбөрөө төл гэсэн хатуу шаардлага тавьсан. Тус компани үйл ажиллагаагаа эхлүүлснээс хойш ус бохирдуулсны төлбөрт нэг ч төгрөг төлөөгүй байгаа юм. 

Гэтэл УИХ Г.Занданшатарыг огцруулсны дараагаас тус компанийн зүгээс ус ашигласантай холбоотой мэдээлэл түгээж, ашигласан болон бохирдуулсан гэх хоёр өөр ойлголтыг зориуд хутгаж олон нийтийг төөрөгдүүлэх замаар хариуцлагаас зайлсхийхийг оролдож байна гэж Усны газрын дарга З.Батбаяр шүүмжиллээ. 

Тэрбээр хэлэхдээ “Банкууд хүртэл ус бохирдуулсны төлбөр төлж байхад хамгийн их ус хэрэглэдэг 10 компанийн нэг болох “Оюу толгой” энэ хариуцлагаас зугтаж байгаа нь шударга бус явдал. Дахин хэлье. Ерөнхий сайд асан Г.Занданшатар тус компаниас ус ашигласны биш бохидуулсны төлбөр нэхсэн.

Оюутолгой компани ус бохирдуулсны төлбөр болон ашигласны төлбөр гэх хоёр ойлголтыг зориудаар хутгаж буй үйлдлээсээ ичих хэрэгтэй” гэжээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна