НЗДТГ: “uih.mn” сайтад нийтлэгдсэн огцруулахыг шаардсан хуурамч өргөдлийг хуулийн байгууллагад шалгуулна

Zuv.mn
3 цаг 34 минутын өмнө

Хотын дарга Х.Нямбаатарыг огцруулахыг шаардсан өргөдөлд гарын үсэг зурах санал асуулгыг www.uih.mn буюу “United info hub” сайтын “Нийтийн өргөдөл” цэсээр дамжуулан явуулж буй. Тэгвэл тус санал асуулга нь албан ёсны эрхгүй, иргэдээс гарын үсэг цуглуулах боломжгүй болохыг эх сурвалжууд хэлж байгаа. Үүнтэй холбоотойгоор НЗДТГ-аас албан ёсны мэдээлэл тодрууллаа.


НЗДТГ-аас “United info hub” сайтад тавигдсан хотын дарга Х.Нямбаатарыг огцруулахтай холбоотой өргөдөл нь зохион байгуулалттай. Хууль журамд нийцээгүй, олон нийтийг төөрөгдүүлсэн мэдээлэл. Монгол Улсын холбогдох хууль тогтоомжоор УИХ-аар аливаа өргөдөл, саналыг хэлэлцүүлэхэд зөвхөн төрийн албан ёсны сайтад байршуулах ёстой.


Тодруулбал, УИХ-ын албан ёсны “D-Petition” (petition.parliament.mn) системээр иргэдээс цахим гарын үсэг цуглуулж, "ДАН" системээр баталгаажуулж, санал хүчин төгөлдөр болдог. Мэдээж хуулийн дагуу тодорхой тооны иргэд дэмжсэн тохиолдолд л УИХ-аар хэлэлцүүлэх боломжтой.


Энэ тохиолдлоос бусдаар санал асуулга, иргэдийн өргөдөл хүчингүй. Учир нь иргэдийн гарын үсгээр баталгаажаагүй өргөдөлд хэн дуртай нь нэр зохиож гарын үсэг зурж, санал өгөх боломжтой. Тиймээс НЗДТГ-аас www.uih.mn сайтын “Нийтийн өргөдөл” цэсэнд байршуулсан хотын дарга Х.Нямбаатарыг огцруулахыг шаардсан өргөдлийг хууль журамд нийцэж байгаа эсэхийг шалгуулахаар хуулийн байгууллагад хандсан” гэлээ.



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.55.186.137
    2 цагийн өмнө

    Иргэд ямар ч арга замаар эвлэлдэн нэгдсэнээ баталгаажуулж болно ш дээ. Хотын захиргаа иргэдээс санал авах албан ёсны платформ зориудаар үүсгээгүй, хяналтаас гадуур дураараа шийдвэр гаргаж байгаа нь зөв юмуу? Иргэдийн оролцоог хангана, иргэдээс санал авна гэсэн хуулийн заалтуудыг НЗДТГ хэрхэн хэрэгжүүлдэг вэ? Зориудаар ямар ч зохицуулалтгүй байлгаж, санал өгөх, авах нөхцөл бүрдүүлэхгүй байгаа нь хууль бус. Хотын захиргааг шүүхэд өгье! Нийслэлийн иргэдйн санал нийслэлийн бодлого, шийдвэрт тусгагддаг, нийтийн эрх ашгийг хамарсан асуудал дээр нийслэлийн иргэдээс санал авдаг, хэлэлцүүлдэг байх ёстой. Энэ бол ардчиллын зарчим. Иргэдийн оролцоотой, иргэн төвтэй шийдвэр гаргалт хаана байна вээ?? Хоосон уриа лоозон. Нийслэлийн иргэд Туулын хурдны зам төслийг 100% эсэргүүцэж байгаа!!!!

    Хариулах
    • 202.126.89.199
      2 цагийн өмнө

      За уучлаарай..ёстой тийм байхгүй шүү хүүхээ...харин ч хурдны замаа дэмжиж байна.иймэрхүү гадны гар хөл болсон хорлон сүйтгэгч нар нийслэлийн иргэдийг төлөөлнө гэж ч юу байхав.ер нь тэгээд олон юм гудамжнаас онхолдож байхаар сонгуульдаа өрсөлдөөд ядаж хороо дүүрэгтээ сонгогдчихоод олон юм онхолдох хэрэгтэй гэж энэ хоосон толгойд сануулж хэлмээр санагдаж байна.