Нийгмийн хариуцлагын хүрээнд Имарт нь алслагдмал хөдөө орон нутгийн сумдын номын сангуудад өсвөр насныхан, оюутан залууст зориулсан шинэхэн залуу зохиолч Б.Цэлмэгийн бүтээлээс хандив өргөн сайн үйлсийн аянд нэгдлээ.
“Номоор аялъя” санаачилгын хүрээнд хэрэгжиж буй энэхүү үйл ажиллагаа нь Хойд бүсийн орон нутаг буюу Хөвсгөл, Орхон, Булган аймгийн иргэдэд оюуны хөрөнгө оруулалт хийх зорилготой бөгөөд тус сум, аймгийн номын сангууд сүүлийн 10 жил номын баяжилт хийгдээгүй зорилтот хэрэгцээт номоор дутмагшсан тул хүүхэд, залуусын хэрэгцээнд нийцсэн бүтээлийг хүргэхээр нэгдэн ажиллаа.
Номон хандивтаа “Та бол суут ухаант суралцагч” номыг сонгон хандивласан бөгөөд тус ном нь өсвөр насныхан, оюутан залууст зориулсан, өөрийгөө танин мэдэх, суралцах хэв маягаа олох, зөв дадал төлөвшүүлэхэд туслах агуулгатай. Уг номоор дамжуулан цагийн менежмент, өөртөө итгэх итгэл, гадаад хэл сурах арга барил зэрэг чадварыг шат дараатай хөгжүүлэх боломжтой.
Мөн 40 гаруй монгол болон гадаад сурагчдын бодит туршлага, түүхүүд багтсан нь уншигчдад урам зориг өгч, суралцах хүсэл тэмүүллийг нэмэгдүүлэх ач холбогдолтой юм.
Имарт нь нийгэмд чиглэсэн бодит үнэ цэнэ бүхий санаачилгуудыг тасралтгүй дэмжин ажилласаар байх болно.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна