Эрүүл мэнд, байгаль орчноос бусад салбарт хийх төлөвлөгөөт хяналт шалгалтыг зогсоолоо

Zuv.mn
3 цаг 45 минутын өмнө

Засгийн газрын хуралдаанаар Салбарын хяналт шалгалтын талаар авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол төслийг баталлаа. Үүнтэй холбогдуулан Ерөнхий сайд Н.Учрал "Засгийн газраас дэвшүүлж байгаа "Чөлөөлье" санаачилга нь эдийн засгийн сорилттой энэ цаг үед хянан шалгах гэхээсээ илүү эдийн засгаа илүү идэвхжүүлэхэд оршино. Тиймээс хяналт шалгалтын давхардлыг арилгах хэрэгтэй.

Мөн хяналт шалгалт хийхээсээ илүү зөвлөн тусалдаг болох хэрэгтэй гэж олон жил ярьж байгаа. Нэг сард барилга дээр гэхэд 16 удаа шалгалт очсон байна. Яам, агентлаг, зохицуулах хороо нь шалгадаг. Шалгалтын 50 хувь нь торгох арга хэмжээ авч байна. Тиймээс эрүүл мэнд, байгаль орчноос бусад салбарт төлөвлөгөөт хяналт шалгалтыг өнөөдрөөс зогсоож байна.

9376 иргэн, аж ахуйн нэгжид хийхээр төлөвлөж байсан хяналт шалгалтуудыг эдийн засгаа идэхжүүлэх, аж ахуйн нэгжүүдээ дэмжих зорилгоор цуцалж байна" гэв.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна