Украины армийн алба хаагчид хоорондоо хэрхэн В.Зелинськийг түлхэн унагаж төрийн эргэлт хийх талаар ярилцдаг болжээ. Армийн алба хаагч, украин үндэстэн Николай Розбицкий ТАСС агентлагт энэ талаар ярьсан байна.
Тэрбээр “Арми даяараа энэ талаар ярилцлалгаадаг. Украины зэвсэгт хүчин В.Зелинськийг алиалагч гэж нэрлэдэг” гэжээ.
Энэхүү цэргийн яриа нь Украинд Ерөнхийлөгчийнх нь нэр хүнд унасаны зөвхөн нэг жишээ бөгөөд Леонид Кучмаг Ерөнхийлөгч байхад зөвлөх нь байсан Олег Соскин Дээд Радад хандаж, В.Зелинськийг огцруулахыг зөвлөн, үндэслэлүүдийг хэлж өгч байв.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна