Бусдын сүсэг бишрэлийг далимдуулан 2.5 тэрбум төгрөг залилсан этгээдийг баривчилжээ

Т.Отгонсувд
4 цаг 20 минутын өмнө

Мэргэлнэ, засал хийнэ хэмээн бусдаас 2.5 тэрбум төгрөг залилжээ. 

Тодруулбал, цахим орчинд нэр бүхий фейсбүүк хаягаар дамжуулан “Мэргэлнэ, засал хийнэ” гэх үйлдлийн аргаар иргэдийн сүсэг бишрэлийг далимдуулан бусдад 2.5 тэрбум төгрөгийн хохирол учруулжээ.

Тус залилах гэмт хэрэг үйлдсэн этгээдийг Хан-уул дүүргийн нутаг дэвсгэрээс энэ оны 04 дүгээр сарын 07-ны өдөр олж тогтоон баривчилж, цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээг авсан байна.

Цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна