Б.Ган-Очир: Нийслэлтэй холбоотой өнгөрсөн 10 жилийн төсвүүдийг задалж ухах ёстой

Х.Есү
3 цаг 23 минутын өмнө

Ардчилсан намын XVIII их хурал өчигдөр болж өндөрлөлөө. Бид Нийслэлийн АН-ын даргаар сонгогдсон Б.Ган-Очиртой хэсэг хором ярилцлаа.

Тэрбээр, “Намын үндсэн бодлого гарсан. Нийслэл дээр дээр нээлттэй болон цэгцтэй гэсэн хоёр үндсэн бодлого баримталж ажиллана. Нээлттэй гэдэг нь 35 жилийн турш Монгол орон даяар иргэний нийгмийн байгууллагууд маш их бий болсон. Тэгэхээр энэ иргэний нийгмийн байгууллагууд болон Монголын нийгэм дээр байгаа органик залуучууд тэдний улс төрд хийж байгаа шүүмжлэл оролцоог дэмжих нь улс төроийн намын дараагийн үйл хэрэг болж хувирч байна.

Улс төрийн нам гэдэг бол өөрөө манлайлдаг, лидерлэдэг, дагуулдаг өнгө төрх бол аль хэдийн хуучин болсон. Эсрэгээрээ яг энэ бодит амьдрал дээр байгаа залуучууд хэрхэн хоорондоо өөрсдийн хобби сонирхлоор нийслэл хотдоо нэгдэж өнөөгийнхөө нийслэл хотыг хэрхэн дэлхийн хот болгох вэ гэдэг чиглэл рүү явж байгаа.

Энэ чиглэл рүү очиж ажиллах нь маш чухал. Нийслэлтэй холбоотой өнгөрсөн 10 жилийн төсвүүдийг задалж ухах ёстой. Би эхний хавар болон зун дандаа бодлогын бичиг баримтуудтай ажиллана.

Би Нийслэлийн намын даргад нэр дэвшихдээ дэвшүүлсэн уриа минь “Дэлхийн хот”. Учир нь юу вэ гэхээр дэлхийн хотууд бүгдээрээ түгжрэлгүй бол манайх түгжрэлтэй. Дэлхий суултууртай бол манайх модон жорлонтой, Дэлхий хулгайгүй бол манайх хулгайтай, авлигатай. Үүнийг бүгдийг нь арилгах хэрэгтэй.

 Дөрвөн уулын дундах хөгжил дэвшил болон бусад бүх зүйл эрх баригч намын хулгайн хэрэгсэл болсон. Тиймээс Улаанбаатар хотыг задлах, дагавар хоттой болгох хэрэгтэй. Үүний дараагаар иргэдийг оролцуулдаг байх хэрэгтэй" гэлээ. 




Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.126.89.215
    1 цагийн өмнө

    иргэдиин саналаа тусгаж ажилладаг байх хэрэгтэй байгалиа сүйтгэх биш байгалиа сэргээсэн эрүүл хот байх н амьдарч буй ард түмэндээ хэрэгтэй өсөж буй үр хүүхдүүдээ хэрэгтэй шүү

    Хариулах