ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр өчигдөр төрийн ордонд сэтгүүлчдэд мэдээлэл өгөх үеэрээ төрийн нууц задруулсан маш ноцтой үйлдэл хийлээ.
Тодруулбал, “маш нууц” гэсэн тамгатай Тавантолгой төмөр замын тогтоолыг барьчихсан, ишилж байгаад ярив. Түүний энэ үйлдэл үндсэндээ хоёр үр дагаварт хүргэж мэдэхээр харагдаж байгаа юм.
Нэгдүгээрт, Б.Энхбаяр Төрийн болон албаны нууцын тухай хуулийг зөрчив. Зүй нь төрийн нууцтай танилцсан бол эрх бүхий этгээд нууцыг хадгалах үүрэгтэй.
Төрийн болон албаны нууцын тухай хуулийн 5.1.1 дэх хэсэгт "Төрийн нууц" гэж Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу төрийн нууцад хамааруулсан, задруулах, үрэгдүүлэх тохиолдолд үндэсний аюулгүй байдал, үндэсний ашиг сонирхолд аюул, занал, хохирол учруулах төрийн хамгаалалтад байх мэдээллийг" хэлнэ хэмээн тодорхойлсон байдаг.
Хэрэв төрийн нууцыг задруулсан тохиолдолд Эрүүгийн хуулийн 19.12 дүгээр зүйлд зааснаар "Төрийн маш нууцад хамаарах мэдээ, баримт бичиг, эд зүйлийг итгэмжлэгдэн хариуцсан, албан тушаал, ажил үүргийн хувьд мэдсэн этгээд задруулсан нь эх орноосоо урвах, гадаадын тагнуулын алба, байгууллага, иргэнтэй хууль бусаар хамтран ажиллах гэмт хэргийн шинжгүй бол гурван жил хүртэл хугацаагаар эрх хасаж нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ" гэсний дагуу шийтгүүлэх хуультай.
Тухайлбал, сэтгүүлч Н.Өнөрцэцэгт шүүхээс төрийн нууц мэдээллийг олж авсан, хадгалсан гэх үндэслэлээр хорих ял оноож байв. Хэдийгээр тухайн баримт нийтэд ил болсон байсан гэгдсэн ч нууцын тамгатай гэх үндэслэлээр буруутгагдсан байдаг.
Тэгвэл төрийн сайд нууцын тамгатай төрийн нууц мэдээллийг гартаа барьж яваад агуулгыг нь яриад зогсож буй энэ үйлдлийг хуулиараа Тагнуулын байгууллага шалгах учиртай. Эл хэрэгт хуулийн байгууллага ямар хариуцлага ярих нь олон нийтийн анхаарлын төвд үлдэж байна.
Олны мэддэгээр Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж 1992-1996 онд УИХ-д сууж байхдаа улсын нууц задалсан хэрэгт буруутгагдаж, албан тушаалаасаа бууж байсан түүхтэй.
Хоёрдугаарт, Б.Энхбаяр сайд гартаа барьж явсан гэрээгээ нууцын тамгатай гэдгийг нь харалгүйгээр санамсаргүй мэдээлэл өгсөн гэж харах боломжгүй юм. Он сараас нь эхлээд агуулгыг нь ярьсан тус тогтоол тухайн үеийн ҮАБЗ-ийн гишүүдийн зөвлөмж дээр үндэслэн нууцын тамга дарагдсан байж таарна.
Б.Энхбаярын дурдсан огноо буюу 2019 онд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүнээр Х.Баттулга, Г.Занданшатар, У.Хүрэлсүх нар ажиллаж байв. Тухайн үед нүүрсний оффтейк гэрээнүүд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр орж, шууд гэрээ хийгдсэн байдаг. Оффтейк гэрээний асуудал сөхөгдөхөд Г.Занданшатар үгүйсгэсэн тайлбар өгч байв.
Гэтэл Б.Энхбаяр түүнийг нь баримттайгаар гаргаад ирлээ. Түүний энэ үйлдлийг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Г.Занданшатар нарт өгч буй “сануулга” гэж харж болохоор... Тэдний дунд чухам юу болоод байгаа нь анхаарал татаж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.126.91.111
Төрийн нууцад хууль бусаар авсан гэрээ төрийн нууцад хамаарахгүй. Төрийн нууцын тухай хуулиар нууцад авах баримт бичгүүдийг заагаад өгчихсөн байгаа. Компанийн нүүрсний гэрэн төрийн нууцад байдаг гэдгийг мэдэхгүй юм бн. Албан тушаал, эрх мэдлээ хэтрүүлж нууцын тамга дарсан ОЭ, Женко мэтэд хариуцлага тооц!!!
Хариулах66.181.160.117
"... үндэсний аюулгүй байдалд аюул занал, хохирол учруулах" мэдээг л төрийн нууц гэхээс биш хулгайгаа нуухын тулд албан тушаалын эрх мэдлээ ашиглан төрийн нууц-д авсан болгоныг Төрийн нууц гэхгүй!!!
Хариулах202.55.188.126
Оюунэрдэнийг зүгээр орхи гэхээр тэгж бгаа биз. Оюунэрдэнэ Амарбаясгалан өөрсдөө буруудвал намаа тараачих гээд бгаа бхлдаа. Шударга ёс ардчилал талаасаа аваад үзвэл Энхбаярын зөв болоод бдаг. Цагийн аясаар угаасаа Хятадыг дагасан оюунэрдэнэ Амарбаясгалан зайлна л даа. Тэрийг хүлээмээргүй л бна
Хариулах