Л.Батлут: Намайг үүрээр хүндэт харуул жагсаж хүлээж авсан нь дүрэм журмын дагуу л болсон зүйл

Х.Есү
3 цаг 48 минутын өмнө

Батлан хамгаалахын сайд Л.Батлут шөнийн цагаар цэргүүдээ жагсааж , тангаргаа өргөж тамгаа гардаж авсан асуудал нэлээдгүй шүүмжлэл дагуулаад байна. Уг асуудалдтай холбогдуулан бид Л.Батлутаас тодрууллаа. 

Тэрбээр, "Монгол Улсын Засгийн газрын гишүүнээр томилогдох асуудал маань шөнө 03 цагийн үед дууссан. Цаг алдалгүй ажлаа хүлээж авах ёстой байсан. Нэг ёсондоо дахин томилогдох асуудал болж байна гэсэн үг. Батлан хамгаалахын сайдын ажлаа хүлээж авах гээд очиход хуулиараа хүндэт харуулууд жагссан. Би боль гэж хэлэх эрхгүй. Дүрэм журмын хүрээнд л болсон зүйл. Үүр шөнө гэлтгүй цэргийн алба хэзээд бэлэн байх ёстой. 

-Ерөнхийлөгчийн санаачилсан хууль дээр та ямар байр суурьтай байгаа вэ?

-Ерөнхийлөгчийн санаачилсан хууль төр, иргэний харилцааг шинэ түвшинд аваачих шийдэл. Ард түмнийхээ итгэлийг авч сонгогдчихоод нэг ч удаа хуралдаа суугаагүй гишүүн байж л байгаа шүү дээ. Ёс зүйгүй үйлдэл гаргаж байгаа ч хүмүүс байна. Ёс зүй гэдэг чинь өөрөө нийгэмд хүлээн зөвшөөрөгдсөн хэм хэмжээ шүү дээ. 

Ийм хууль зөрчсөн ёс зүйгүй зүйлүүд байгаа учраас иргэдийн төрд итгэх итгэл алга болоод байгаа юм. Энэ хууль төрийн дархлааг жинхэнэ утгаар нь бий болгох хууль эрх зүйн зохицуулалт гэж харж байгаа. Үүгээрээ хэн нэгнийг яллах гээд байгаа юм биш, өс хонзон авах гээд байгаа юм биш. Төрд түмнийг төлөөлж байгаа хүмүүс нь зөв байх зарчмыг л бүрдүүлж өгч байгаа. Эгүүлэн татагдах дөрвөн нөхцөл байдлыг нь тодорхой заагаад өгчихсөн байхад мэдсээр байж түүнд нь бүдрээд унаж байвал ёстой хохино л болно шүү дээ" гэлээ.




Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.55.188.126
    2 цагийн өмнө

    Асуудалгүй шүү. Дэмжиж бна. Цэрэгжилтийн хичээлийг сэргээх санал маш зөв. Дэмжиж бна

    Хариулах