А.Бямбажаргал: Б.Жаргалан гишүүнийг буруутгаагүй

Х.Есү
2026/04/09

Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн дарга А.Бямбажаргал Ерөнхийлөгчийн өргөн барьсан УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай хуулийг УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэж, гишүүдийн асуултад хариулсан. Энэ үеэрээ УИХ-ын гишүүн Б.Жаргаланг хичээлдээ суугаагүй. Хүнээр дүнгээ гуйлгаж тавиулсан хэмээн хэлсэн юм.

Уг асуудалтай холбогдуулан бид түүнээс зарим зүйлийг тодрууллаа.

Тэрбээр, “Монгол улсын төрийн байгууллага дөрвөн үндсэн субъектээс бүрдэж байгаа шүү дээ. УИХ, Ерөнхийлөгч, Засгийн газар, Шүүх. Ажлын хэсгийнхээ гишүүний хувьд гишүүд маань ч мөн ажлын хэсгийнхэндээ хүндэтгэлтэй хандах ёстой байх гэж үзэж байна. Би чинь ажлаа хийж яваа хүн.

Би өөр өөртөө дүгнэлт хийж л үг хэлсэн. Хэн нэгэнд хандаж хэлээгүй. Б.Жаргалан гишүүнийг буруутгаагүй” гэлээ. 




Сэтгэгдэл (4)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 138.252.29.6
    2026/04/10

    Засаглалын хувьд хууль тогтоох УИХ, гүйцэтгэх ЗГ, шүүх эрх мэдэл гэж бдаг гэсэн энэ нөхөр Ерөнхийлөгчийг засаглал гэж нааж бна. Одоо Ерөнхийлөгчийн засаглалтай болсон юм бна л доо. мэдээгүй бсан чинь Үндсэн хууль энэ тэр хамаагүй өөрчилсөн юм уу

    Хариулах
  • 66.181.160.117
    2026/04/10

    Энэ нөхөр Үндсэн хуулийн эрх зүйгээр мргэшсэн багш атлаа ард түмнээс сонгогдсон гишүүнийг хэдхэн хүний санаачилгаар эгүүлэн татах хуулийн төслийг улайран хамгаалаад явж байх юм даа?! Ёс зүй гэдэг чинь энэ шүү дээ!!!

    Хариулах
  • 66.181.188.151
    2026/04/10

    Жорлон

    Хариулах
  • 178.174.229.45
    2026/04/09

    TARGAN GAHAI MIN YAVJ TURAACH

    Хариулах