Баянгол дүүрэг 2024 оноос Удирдлагын Академитай хамтран “Төрийн албанд анх томилогдсон албан хаагчийг чиглүүлэх богино хугацааны сургалт”, “Мэргэшүүлэх дунд хугацааны сургалт”, “Ахлах түшмэлийн мэргэшүүлэх багц сургалт”, “Эрхэлсэн түшмэлийн мэргэшүүлэх багц сургалт”-д дүүргийн ЗДТГ болон харьяа, дэргэдэх газрын албан хаагчдыг шат дараатай сургаж эхэлсэн.
Энэ хүрээнд дүүргийн Цагдаагийн газрын 30, дүүргийн ИТХ-ын хоёр албан хаагч Төрийн албанд анх томилогдсон хоёр албан хаагчийг чиглүүлэх богино хугацааны сургалтад хамруулсан бөгөөд өнөөдөр үнэмлэхээ гардаж авлаа.
Энэ арга хэмжээнд Удирдлагын академийн Төрийн албаны сургуулийн захирал доктор, дэд профессор Э.Жаргал, дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар, Төрийн албаны сургуулийн сургалтын менежер доктор, дэд профессор У.Батцэрэн, дүүргийн ЗДТГ-ын дарга Б.Мөнгөнхуяг болон албаны бусад хүмүүс оролцлоо.
Мөн энэ үеэр дүүргийн Засаг дарга Ө.Сумъябаатар Удирдлагын академд суралцаж буй дүүрэг дэх төрийн өмчийн цэцэрлэгийн 25 арга зүйч, магистрийн сургалтад сур буй дүүргийн ЗДТГ-ын албан хаагчид болон нийт 23 хорооны Засаг дарга нартай уулзаж, санал солилцсон юм.
Дүүргийн төрийн алба хаагчид Удирдлагын академийн сургалтад хамрагдсанаар төрийн албанд ажиллахад шаардлагатай суурь мэдлэг, ур чадвар, арга барил, эрхэлж байгаа албан тушаалын онцлог, гүйцэтгэж байгаа чиг үүрэг, хариуцсан ажлын шаардлагад нийцсэн мэдлэг чадварыг эзэмшин төгсөж байгаа юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна