Дөрвөн настай хүүхэд малд явж байхдаа мориноосоо унаж амиа алджээ

Х.Есү
7 цаг 6 минутын өмнө

Завхан аймгийн нутаг дэвсгэрт “Хүүхэд мориноос унаж нас барсан” гэх дуудлага мэдээлэл энэ оны 04-р сарын 11-ний өдөр цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. 

Тодруулбал, дөрвөн настай хүүхэд малд явж байгаад мориноос унасан байж болзошгүй нөхцөл байдал урьдчилсан байдлаар тогтоогдсон байна. Цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна. 

Иймд бага насны хүүхдийг хараа хяналтгүй, хээр хөдөө морь унуулж ганцааранг нь явуулахгүй байхыг сэрэмжлүүлж байна.



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.212.119.103
    5 цагийн өмнө

    Huulaad l taviad baih yum?!?

    Хариулах
  • 66.181.183.101
    5 цагийн өмнө

    Арай ч дээ. Өөрөө ч тогтвортой явж чадахгүй хүүхдийг мал хариулуулж байдаг, хэнэггүй толгойнууд байна

    Хариулах