Инфльюнсер Oogii Flower бусдыг рецедив гэмт хэрэгтнүүдээр дарамтлуулж, их хэмжээний хохирол учруулжээ

Т.Отгонсувд
2026/04/15

Цахим орчинд Oogii Flower гэх нэрээр Австрали улс руу оюутан зуучлагч О.Оюунцэцэг нь сургууль бариулсан компанийнхаа захирлыг луйвардаж, рецедив гэмт хэрэгтнүүдээр дарамтлуулан их хэмжээний хохирол учруулжээ. Уг хэргийн хохирогч Х.Хашбаяр манай сайтын редакцид холбогдож энэ талаар мэдээлэл өглөө. 

Х.Хашбаяр нь “Лайт хаус хайбрид техноложи” ХХК-нийн хувьцаа эзэмшигч бөгөөд тэрбээр О.Оюунцэцэгтэй хамтран сургууль барих, сургууль барихад шаардлагатай санхүүжилтийг 50, 50 хувиар хувааж гарган ашиглалтад оруулах гэрээ байгуулсан аж. Гэсэн ч  О.Оюунцэцэг хөрөнгө оруулалтынхаа мөнгийг өгөхгүй, зардлын 10 хувьд л тэнцэх мөнгө гаргасан хэдий ч сургуулийн бүхий л ашиг, орлогыг ганцаараа авч, сургууль ашигласан цахилгаан , түрээсийн мөнгөө ч өгөлгүй өдийг хүрсэн байна.  

Х.Хашбаяр "О.Оюунцэцэг "Хамтран сургууль байгуулъя", Австрали улсаас хөрөнгө оруулалт хийнэ" гэж гэрээ байгуулсан. Гэвч хөрөнгө оруулалтын 1 сая доллар нь орж ирээгүй. Манай компани төслөө дуусгахын тулд мөнгөө гаргаад сургуулийг нь дуусгаад өгсөн. Гэвч үүнээс хойш О.Оюунцэцэг бидэнтэй уулзахгүй зугтаж, сургуулийн барилгыг ганцаараа ашиглан, хүүхдүүдийн төлбөр, зуучлалын мөнгийг аваад явсан. 

Мөнгөө олж авах гэсэн намайг рецедив гэмт хэрэгтнүүдээр дарамтлуулан амь насанд халдахыг завдсан. Улмаар тэд нийлж хуулийн цоорхойг ашиглан миний эд хөрөнгийг булаах ажлыг хийж намайг гэмт хэрэгтэн болгосон. 

Одоо би гадаад улсад байна. Эх орондоо, гэр бүлдээ очиж энэ асуудлуудыг цэгцэлж, төслөө дуусгаж хэдэн зуун захиалагчдаа байрыг нь хүлээлгэж өгмөөр байна" гэсэн юм.  




Сэтгэгдэл (14)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.185.13
    2026/05/14

    хашбаяр оюунтүлхүүр гээд эхнэр нөхөр 2 өөрсдөө жинхэнэ луйварчин залилангийн хулгайч нар штээ

    Хариулах
  • 103.229.120.222
    2026/04/16

    luivarchin hvvhen hvmvvsiig hohirolgvi bolgoochee. tom tom baagaad baisan

    Хариулах
  • 66.181.186.67
    2026/04/15

    Oogi flower арайчдээ ! Ингэж хүнийг амьдралгүй юучгүй болгож дампууруулж яаж бгаан вэ ? Энэ гэр бүлийн цаана хүүхдүүдийнх нь ирээдүй хохирч байгаа юм бишүү! Энгийн нэгэн хүмүүс бизнес хийгээд дээшээ гарч болдоггүй нийгэмүү? Ингэж их зүтгээд бизнесээ босгоод явж бсан залуу гэр бүл зүгээр нэг луйварчин хүүхэн танил нөлөөтэйгээ ашиглаж энэ гэр бүлийн бизнесийг болон нэр хүндийг юучгүй унагааж байгаад харамсаж байна .

    Хариулах
  • 103.212.116.150
    2026/04/15

    Хашаа хүнд хулхидуулаад, тэгээд шарандаа өөр бусдыг хулхидаад давхар гэрээ хийгээд хүний мөнгийг юу ч болоогүй юм шиг авч идчихээд өөрөө монголд ирэхгүй байна гэж байхуу. Мөнгөө авмаар байна хулгайчааа. Нээх гэмгүй юм шиг ярьж гэнэ. Чи өөрөө луйварчин биздээ

    Хариулах
  • 66.181.161.227
    2026/04/15

    Тэр хүүхэн арай л дэндүү луйварчин юм аа. Зөндөө л луйварын хэрэг үүдийг нь цахимаар ярьж л байх юм . Энэ залуу харин ирж тэр төслөө хурдан дуусаасай билээ. Амжилт хүсье. Санаа зөв бол заяа зөв...

    Хариулах
  • 122.201.31.110
    2026/04/15

    Энэ өөрөө луйварчин шдээ хэхэ

    Хариулах
  • 202.126.88.170
    2026/04/15

    hahahah shaadagiin be. Ene Hashaa gdg lalar bol uuruu Kingtower buyu Eco constractionii sugnii us. Ter yaria huuruu ntr bol zgr l Elbegdorj. Turtsun luivarchin lalar ehner n Mongol bankind ajildag bas neg aimar sda bdagiin. Ene yariad bgaa ulger gadaad ulsad bgaa daramtluulsan ntr gdg bol bugd hudlaa. Denduu ghd denduu luivarchin lalardaa. Tuv shuudangiin urd 12 dahvart n officeldog. Remaxiin bas neg salbar neetsen bas armaturiin uildver neetsen ntr gsn alia hoshin yum yariad yavj bdag hugiin gulug shuu ene. Bolgoomjtoi l bgarai. Iimerhu sited ene met yariltslaga uguh bol 1 hen say tug shde sda bolildoo

    Хариулах
    • 71.197.165.160
      2026/04/15

      Hahaahha goy bichhimaa

  • 202.126.89.37
    2026/04/15

    Нэвтрүүлэгч ичинхорлоогийн үеэо гэсэн шүү

    Хариулах
  • 207.216.121.86
    2026/04/15

    Пээ ямар аймаар юм бэ? Ёстой хүн хулхиддаг хүмүүст ямар ч хууль үйлчилдэггүй юм байнадаа. Тийм болохоор энэ мэтийн балай юмнууд бүр даварсан байна.Заваан хиймэл шулмас үйлийн үрээ эдлэх байх.

    Хариулах
  • 110.239.179.71
    2026/04/15

    Australia ulsdaa gants diplomgui hunii baiguulah surguuli zaliland urtuud zaliluulj l baidag. Zalilangaaraa surguuli tugssiin bihsuu. Umnu ni Austarliad striptiz hiideg baisan geh yum bilee

    Хариулах
  • 150.228.177.0
    2026/04/15

    Оогий чиний нүгэл асар их ажээ.

    Хариулах
  • 122.201.19.61
    2026/04/15

    Энэ хүүхэн угаасаа хогийн я..а шдээ. Хүн болгоныг зальддаг. Цандэлэгийг хүртэл залилсан. Австрали нөхөр нь гэж бас 1 өөртэй нь таарсан хулгайч шаар байдым бнлээ. Тэндээ ч гсн хблгай луйвраар амьдардаг. Бүх юм нь хиймэл хятад хулхи гутал дээр нэрээ тавиад зардаг луйварчин шдэн

    Хариулах
    • 49.180.235.217
      2026/04/15

      Yoo bolio chamaas yug chin awsiin be? Australia.d huuliin daguu amidardag bga shuu cham shig hugiin bodloor Australiad amidardaggui bga shu.