Өчигдөр цахим орчинд сургуулийн ойр орчимд танихгүй хүмүүс хүүхдүүдэд маск тарааж, тус маскыг зүүсэн хүүхдүүд ухаан алдаж унасан гэх мэдээлэл цацагдсан. Үүнтэй холбоотойгоор Цагдаагийн байгууллагаас тодруулахад дараах мэдээллийг өглөө.
"2026.03.26-ны өдөр БГД-ийн нутагт байх 113 сургууль дээр хүүхдүүд хор цацсан маск зүүгээд 2-3 хүүхэд ухаан алдсан байна гэх мэдээлэл бүртгэгдсэн.
Мэдээллийн дагуу шалгахад ийм зүйл болсон гэх асуудал тогтоогдоогүй тул сургуулийн удирдлага холбогдох албан тушаалтантай уулзахад дээрх асуудал болоогүй талаар мэдээлсэн. Дуудлага мэдээлэл өгсөн иргэнтэй холбогдохоор олон удаа залгасан боловч утас нь холбогдох боломжгүй байна" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна