Дэлхийд, нутагтаа өөр, өөр нэрээр зарагддаг хамгийн алдартай есөн брэнд

Х.Батсайхан
2026/04/16

Зарим брэндүүд бүтээгдэхүүнээ дэлхийн янз бүрийн улсад өөр, өөр нэрээр гаргах тохиолдол байдаг. Энэ нь тухайн комапанийн улс, улсад тохируулан явуулах стратегитэй холбоотой байдаг байна. Ингээд дэлхий дахинаа өөр өөр нэрээр зарагддаг ч ижил төрлийн бүтээгдэхүүнийг танилцуулья.

KFC

Дэлхий дахинд: KFC

Квебект: PFC

Амттай шарсан тахиагаараа дэлхий даяар алдаршсан “Kentacky fried chicken” буюу KFC сүлжээ түргэн хоолны газрыг мэдэхгүй хүн ховор биз ээ. Тэгвэл канадын франц хэлтнүүд амьдардаг муж болох Квебект та KFC хайгаад олохгүй. Харин “PFC” гэж байгаа. Энэ нь “Poulet Frit Kentucky” гэж байгаа бөгөөд ялгаагүй KFC юм.

Milky Way

Дэлхийд: “Milky Way”

АНУ-д: 3mushketeers

“Milky Way” буюу тэнгэрийн заадас, сүүн зам гэсэн нэртэй амттаныг мэдэхгүй хүн ховор биз. Тэгвэл энэ шоколад АНУ-д “3mushketeers” буюу “Шадар гурван цэрэг” нэртэйгээр зарагддаг байна. Харин АНУ-д “Milky Way” нэрээр гаргадаг шоколад нь хэрэг дээрээ  “Mars”-тай ижил ажээ

Always

Азид: Whisper

Европт: “Lines”, “Orkid”, “Evax”, “Ausonia” 

“Procter&Gamble” бол бүтээгдэхүүнээ дэлхийн янз бүрийн улсад өөр, өөр нэрээр гаргахдаа мэргэжсэн гэж хэлж болно. Тэдний Always ариун цэврийн хэрэглэл гэхэд л Ази, Австралид “Whisper”, Италид “Lines”, Туркт “Orkid”, Испани, Португалд “Evax”,Ausonia” нэрээр зарагддаг ажээ.

Lenor

Дэлхийд: Lenor

АНУ-д: Downy

Гэрийн эзэгтэй нар энэ зөөлрүүлэгчийг сайн мэднэ. Гэхдээ АНУ-д энэ зөөлрүүлэгчийг “Downy” гэдэг нэрээр мэддэг байна.

Opel

Дэлхийд: Opel

Их Британид: Vauxhall

Их Британийн хамгийн том автомашин үйлдвэрлэгч ААН “Vauxhall” нь өнгөрсөн зууны дундуур Германы “Opel”-ьлй нэгдсэн. Гэсэн ч одоо болтол Их Британид худалдах машинуудаа “Vauxhall” гэсэн логотой үйлдвэрлэдэг байна.

OLAY

Германд: Olaz 

 Дэлхийд: Olay

“Procter & Gamble”-ийн “Olay” брэнд өмнө нь Oil of Ulay, Oil of Ulan, Oil of Olaz гэх мэт олон нэртэй байжээ. 1999 онд компанийн зүгээс дэлхий дахинд зарагдах нэгдмэл нэр өгөх шийдвэр гаргаж “Olay” хэмээн тогтсон байна. Гэхдээ Голланд, Герман, Бельги, Италид одоо ч гэсэн Oil of Olaz” буюу товчоор “Olaz” гэдэг нэрээр зарагдсаар байгаа аж.

Coca-Сola Light

Илчлэг багатай Coca-Cola нь АНУ болон Их Британи, дэлхий дахинд өөр нэрээр худалдагддаг байна.  

Tide

Туркт: Vizir 

Төв Европт: Alo

“Procter & Gamble” бас нэгэн алдартай бүтээгдэхүүн болох Tide Төв Европын орнуудад Alo, Туркт “Vizir” нэрээр зарагддаг.

Vaseline

Дэлхийд: Vaseline

Бразилд: Васенол

Энхэүү алдартай бүтээгдэхүүн нь Испани, Португал хэлтэй улсуудад Васенол нэрээр худалдаалагддаг байна. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна