Нийслэлийн АН-ын дарга Б.Ган-Очир давхар дээлээ тайлна

Г.Долгорсүрэн
5 цаг 16 минутын өмнө

Нийслэлийн Ардчилсан намын даргаар сонгогдсон Б.Ган-Очир "Ардчилсан залуучуудын холбоо”-ны Ерөнхийлөгчийн ажлаа өгөхөөр болжээ.

Тэрбээр "Миний бие 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдөр “Ардчилсан Залуучуудын Холбоо”-ны Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөн сонгогдож, энэхүү хариуцлагатай албыг хоёр жил гаруй хугацаанд хашлаа.

Энэ хугацаанд 2024 оны Улсын Их Хурлын сонгуульд сөрөг хүчний үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, орон нутгийн сонгуулийн үеэр Нийслэлийн штабыг удирдан ажиллав. Мөн орон нутагт АЗХ-ны чуулгануудыг зохион байгуулах, олон улсын Democracy Calling Summit, бүх бүсийн нэгдсэн сургалтыг Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулах зэрэг олон ажлыг хамт олонтойгоо хэрэгжүүллээ.

Энэ удаад миний бие “Нийслэлийн Ардчилсан нам”-ын даргаар сонгогдон ажиллаж эхэлсэнтэй холбогдуулан Ардчилсан Залуучуудын Холбооны Ерөнхийлөгчийн үүрэгт ажлаа хүлээлгэн өгөх хүсэлтээ удирдах байгууллага болох Гүйцэтгэх зөвлөлд гаргасан бөгөөд уг хүсэлтийг дэмжин, дараагийн сонгуулийг ирэх оны IV улиралд зохион байгуулахаар дэмжин баталлаа.

Тиймээс “Ардчилсан залуучуудын холбоо”-ны дараагийн ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх хүсэлтэй залуучууд ирэх саруудад тус тусын бэлтгэлээ хангаж, өөрийгөө хөгжүүлж, мэтгэлцээн ярилцлагандаа цэгцэрч, мөрийн хөтөлбөрөө боловсруулахыг хүсэж байна" гэжээ.




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна