​“Сэтгэлийн уяа” кино нээлтээ дүүрэн үзэгчтэй, нэмэлт суудал шаардсан "гал" уур амьсгалд хийлээ

Zuv.mn
3 цаг 33 минутын өмнө

VOO платформ, Хувьсал продашны хамтын бүтээл “Сэтгэлийн уяа” уран сайхны киноны нээлтийн ёслол өнөөдөр үзэгчдийн халуун хүлээлт, өндөр ирцтэйгээр амжилттай зохион байгуулагдлаа.

Урилгаар хүрэлцэн ирсэн зочдын тоо төлөвлөснөөс давж, танхим дүүрэн үзэгчидтэйгээр нээлт “sold-out” болж, зарим зочид нэмэлт суудал хүлээн үзэх нөхцөл бүрдсэн нь тус киноны хүлээлт ямар өндөр байгааг илтгэв.

 Хотын түгжрэл ихтэй цаг үед ч үзэгчид цаг заваа гарган хүрэлцэн ирсэн нь “Сэтгэлийн уяа” киноны үнэ цэнэ, хүлээлтийг тод харуулсан онцлох үйл явдал боллоо.

“Сэтгэлийн уяа” уран сайхны киноны дүрүүдэд Гавьяат жүжигчин, бүжигчин М.Бямбаа, УДЭТ-ын жүжигчин Б.Шинэбаяр, жүжигчин Б.Анхбаяр, Б.Хосбаяр, У.Содбилэг нар тогложээ. “Сэтгэлийн уяа” уран сайхны кино өнөөдрөөс бүх кино театруудаар гарч эхэллээ.








Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна