Чернобылийн атомын цахилгаан станц 1986 оны дөрөвдүгээр сарын 26-нд дэлбэрснээс хойш эргэн тойронд нь хориотой бүс тогтоосон билээ. Тэгвэл аймшигт осол болсноос хойших 40 жилд тус бүс нутагт олон зүйл өөрчлөгджээ. Украин, Беларусийн нутгийг хамарсан хориотой бүсэд амьтад эргэн ирж, ердийнхөөрөө, магадгүй илүү жаргалтай амьдрах болсон байна.
Эдүгээ хориотой бүс нутагт чоно, хүрэн баавгай, шилүүс зэрэг махчин амьтад, бас мэдээж хэрэг тэдний идэж тэжээл болох буга, хандгай зэрэг өвсөн тэжээлтэн амьтад тархан нутагшиж байгаагийн дотроос хамгийн сонирхолтой нь дэлхийд үлдэж хоцорсон цорын ганц зэрлэг адуу гэгддэг тахь уг хориотой бүсэд амьдарч байгаа явдал юм.
Анх нэг азарга бүхий цөөн адууг 1998 онд туршилтын журмаар аваачиж байсан бөгөөд эхэндээ тоо толгой нь хорогдсон ч хэсэг хугацааны дараа эргээд өсжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна