Ус цаг уур орчны шинжилгээний газраас ирэх 10 хоногийн цг агаарын урьдчилсан төлвийг тооцоолжээ.
Энэ сарын 23-нд Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хэрлэн Онон, Улз голын хөндийгөөр, 24-нд Хөвсгөлийн уулархаг нутаг болон Халх голын хөндийгөөр бороо нойтон цас орно. Дөрөвдүгээр сарын 25-нд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 26-нд Алтайн уулархаг нутгаар, 29-нд төвийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, нойтон цас, цас орох төлөвтэй байгаа ажээ.
Энэ сарыг дуустал ихэнх нутгаар секундэд 6-11 метр, 20, 23-нд тал, хээрийн нутгаар секундэд 16-18 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.
Агаарын температур: Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир, Идэр, Тэс голын хөндий, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө -4-9 хэм хүйтэн, өдөртөө +3+8 хэм дулаан, Алтай, Хангайн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -1-6 хэм хүйтэн, өдөртөө +7+12 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +3+8 хэм хүйтэн, өдөртөө +19+24 хэм, бусад нутгаар шөнөдөө -1+4 хэм, өдөртөө +11+16 хэм дулаан байна.
Улаанбаатар хотод 25-нд ялимгүй хур тунадас орох бол бусад хугацаанд хур тунадас орохгүй. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 25-нд баруун өмнөөс хойш эргэж секундэд 12-17 метр хүрч ширүүснэ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна