АНУ, ИРАН: Гал зогсоох хэлэлцээрийг тодорхойгүй хугацаагаар сунгалаа

Zuv.mn
3 цаг 51 минутын өмнө

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Ирантай хийсэн гал зогсоох тохиролцоог тодорхойгүй хугацаагаар сунгаж байгаагаа мэдэгдлээ. Гал зогсоох хэлэлцээрийн хугацаа  өчигдөр дууссан бөгөөд энэ үед Исламабадад АНУ, Ираны төлөөлөгчид хэлэлцээрээсээ тодорхой үр дүн гаргаагүй байсан тул ийнхүү хойшлуулжээ. Өөрөөр хэлбэл энэ нь урт хугацаатай биш бөгөөд Пакистаны зуучлалаар болж байгаа хэлэлцээрийнхээ үр дүнг хартал хэсэг харзнана гэсэн утгатай юм. 

Ираны тал ч энэ нөхцөл байдлыг ойлгож буй бөгөөд  парламентын спикер Мохаммад Бакер Калибафын зөвлөх Махди Мохаммади гэгч “Д.Трамп гал зогсоох тохиролцоог сунгаж байгаа нь гэнэт цохилт өгөх гэсэн заль" гэж мэдэгдсэн байх юм. 

Тегерамны хийж буй мэдэгдлүүдээс харахад АНУ Ираны боомтуудыг бүслэн хаасан байдалд хэлэлцээрийг үргэлжүүлэхийг оролдож байгааг Тегеран байж болшгүй дарамт гэж үзэж байгаагаас болж хэлэлцээр тодорхой үр дүнгүй байгаа гэсэн ойлголт төрж буй юм.  



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна