АНУ Исламабадад болох хэлэлцээрийн үр дүн гартал гал зогсоох хэлэлцээрийн тодорхойгү хугацаагаар хойшлуулсан билээ. Энэ Д.Трамп үнэхээр энх тайван тогтоохыг эрмэлзэж байгаа мэт ойлголтыг олон нийтэд төрүүлж буй. Гэвч энэ мэдэгдлийг хийхээсээ өмнө Ираны боомтуудыг бүслэн хааж, ачаа тээврийн хөлөг онгоцыг барьцаалсан үйлдэл хийсэн нь Ираны дургүйцлийг төрүүлж, хэлэлцээрийг үргэлжлүүлэхээс цааргалах, Ормузын хоолойд баримтлах бодлогоо чангатгах зэрэг хариу үйлдэл гаргахад хүргэж байна.
АНУ-тай хэлэлцээ хийж буй Ираны гол төлөөлөгч Мохаммад Багер Галибаф өчигдөр “АНУ болон Израилийн "гал зогсоох хэлэлцээрийг илт зөрчсөн"-өөс болж Ормузын хоолойг нээх боломжгүй боллоо” гэж мэдэгджээ.
Ингэснээр хор тал аль, аль нь Исламабадад болох хэлэлцээрт өөр, өөрсдөдөө байгаа хөзрөөрөө нөлөөлөхийг оролдож, энэ нь хэлэлцээрт сөргөөр нөлөөлж болзошгүй нөхцөл байдлыг үүсгэж байна.
Хоёр улсын төлөөлөгчдийн уулзалт Пакистаны зуучлалаар Исламабадад болох ч одоогоор эхлээгүй байна гэж ВВС агентлаг мэдээллээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна