Жирэмсэн эмэгтэйг дөрвөн настай охиных нь хамт хөнөөсөн М.Батчулууныг хаалттай шүүж байна

Zuv.mn
1 цаг 33 минутын өмнө

Жирэмсэн эмэгтэйг дөрвөн настай охиных нь хамт хөнөөсөн М.Батчулуунд холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр буюу 2026 оны тавдугаар сарын 06-ны өдөр 09:00 цагт эхэллээ.

Шүүх хурал Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж байгаа бөгөөд танилцуулгын дараа хаалттай шүүж эхлэв.

Хохирогчийн өмгөөлөгчийн зүгээс бага насны хүүхдийн эмзэг мэдээлэл яригдах учир шүүх хурлыг хаалттай явуулах хүсэлт гаргасан юм. Шүүх уг саналыг хүлээн авч хурал хаалттайгаар үргэлжилж байна

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Сувданхуяг “Бүхэл бүтэн гурван хүнийг хэрцгийгээр хөнөөж, гурван настай охиныг минь санаатай алахыг завдсан хүнд Монголын шүүх яаж хандахыг нь харъя. Шударга шүүгээсэй гэж бодож байна. Би тэр хүнд ялын дээд хэмжээг нь өгтөл эцсээ хүртэл явна" хэмээн мэдэгдээд байгаа юм.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна