М.Батчулууныг хэрэг хүлээх чадвартай гэж үзжээ

Х.Есү
1 цаг 18 минутын өмнө

Жирэмсэн эмэгтэйг дөрвөн настай охиных нь хамт хөнөөсөн М.Батчулуунд холбогдох хэргийн шүүх хурал хаалттай үргэлжилж байна. 

Яллагдагч М.Батчулуун нь 1977 оны дөрөвдүгээр сарын 23-нд Ховд аймагт төрсөн. 49 настай. Бүрэн дунд боловсролтой. 

Тэрбээр өмнө нь Орхон аймгийн Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2015 оны дөрөвдүгээр сарын 23-нд хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан хэргээр шүүгдсэн ч эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авагдсан байна. 

Дараагаар нь Орхон аймгийн Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны есдүгээр сарын 21-нд хүнийг алах гэмт хэргээр шүүгдсэн ч ял эдлээгүй 3 жилийн хугацаагаар СЭМҮТ-д эмчлүүлж байжээ. 

Түүнийг шүүх эмнэлгээс хэрэг хүлээх чадвартай хэмээн үзсэн байна. 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.126.89.170
    58 минутын өмнө

    Маш зөв ямар заваан новш өвчөнөөрөө түрий барьж явдаг нөхөр бна гянданд хорьж таарсан хариуцлагын хүлээлгэх ёстой

    Хариулах