Украины арми лхагваас пүрэв гарагт шилжих шөнө ОХУ-ын нутаг руу дайн эхэлснээс хойших хамгийн өргөн хүрээтэй довтолгоог үйлджээ.
ОХУ-ын агаарын довтолгооноос эсэргүүцэн хамгаалах систем өнгөрсөн шөнө 347 дрон устгасан нь 2022 оны хордугаар сарын 22-ноос хойш нэг удаагийн довтолгооны үед хамгийн олон дрон утсгасан тхиолдол болсон байна. Өнгөрсөн гуравдугаар сарын 11-ний шөнө, тавдугаар сарыг 3-ны өдөр тус бүр 337, 334 дрон устгаж байжээ.
Украины зэвсэгт хүчний мэдээлснээр, өнгөрсөн шөнө тус улсын арми ОХУ-ын Адыгейн БНУ, Крым, Халимаг, Тамбов, Смоленск, Новогород, Москва муж зэрэг 21 бүс нутгийг хамарсан байна.
Довтолгоонд энгийн иргэдийн суурьшлын бүс өртжээ
Өнгөрсөн шөнийн дотолгоонд энгийн иргэдийн суурьшлын бүс өртсөн талаар ОХУ-ын хэвлэлүүд мэдээлж байна. Тухайлбал, Брянск мужид украинчууд 121 дроноор 20 байшин, 40 автомашиныг довтолжээ. Мужийн захирагч Александр Богомазын хэлснээр, довтолгооны улмаас 13 хүн шархдсаны дотор нэг хүүхэд байгаа аж.
Тверийн Ржев хотод 350 хүн /60 хүүхэд/-ийг нүүлгэн шилжүүлсэн байна. Москва мужийн захирагч С.Собянин нийслэл рүү 11 дрон дөтөлж яваа талаар мэдээлсэн ч хохирлын талаар одоогоор мэдээлээгүй бана. Бусад хотуудад, тухайлбал Сочид иргэд дор хаяж 15 дэлбэрэлт сонсоон, тэр нь Крым руу дөхөж яваад Хар тэнгист пуужингаас эсэргүүцэн хамгаалах системд оногдож сүйрсэн Украины дронуудын дэлбэрэх чимээ байсан аж.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
178.174.229.45
UGAAS OROSUUD TSAASAN BAR BSAN SHTEE. UZEL SURTALAAR ARD IRGEDEE HORDUULDAG UNENIIG NUUDAG KOMMUNIST ULS BSAN GAIHAAD BH YUM OGT BHGUI CHUTGUR SHULAMIIN OROSUUD
Хариулах103.229.123.184
Орос ингэж суларана гэж төсөөлөж ч байсангүй сонин юм аа
Хариулах43.242.242.220
Харин тиймээ хө