"FIBA 3x3 Manila Women's Series 2026": Монголын баг БНХАУ-ын багтай тоглоно

Zuv.mn
1 цаг 58 минутын өмнө

Филиппиний нийслэл Манилад болж буй  "FIBA 3x3 Manila Women's Series" тэмцээнд оролцож буй Монголын “Улаанбаатар Амазонс” баг хасагдах шатанд шалгарлаа.

Манай баг өмнөх шатанд Сингапурыг 21:9, Индонезийг 18:16 оноогоор тус, тус хожиж, үндсэн шатны D хэсэгт Япон, Литвагийн багтай нэг хэсэгт багтсан. Улмаар Литвад 13:19 оноогоор хожигдож, Японы “Мицубиши электрик”-ийг 14:12 оноогоор хожин хасагдах шатанд үлджээ.

Манай баг одоо 17.50 цагаас БНХАУ-ын “Бээжин” багтай тоглоно.   



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна