ОХУ-ын Гадаад хэргийн яам гал зогсооно гэж санал болгож байсан хугацаандаа өргөн хүрээтэй довтолгоо хийж, Ялалтын баярын арга хэмжээг тасалдуулах оролдлого гарсаны хариуд Киев хотыг довтолно гэж мэдэгдлээ.
Тиймээс болзошгүй аюулаас сэрэмжлэн дипломат төлөөлөгчдийг Нийслэлээсээ яаралтай нүүлгэн шилжүүлэхийг эрх баригчдад нь хандан анхааруулсан байна.
ОХУ-ын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Мария Захарова анхааруулга мэдэгдэлдээ “Оросын Зэвсэгт хүчин Киев хотод зайлшгүй хариу цохилт өгөх болно" гэж онцолсон байна.
М.Захарова мөн Украины Ерөнхийлөгч В.Зелинський даваа гарагт Армен улсад болсон Европын Улс төрийн нийгэмлэгийн уулзалтын үеэр Ялалтын баярын жагсаалыг довтолно гэж мэдэгдсэнийг хурцаар шүүмжлээд, тухайн үед хамт байсан Европын холбооны улсуудыг Украины Ерөнхийлөгчийн энэ ёс зүйгүй заналхийлсэн мэдэгдлийг шүүмжлээгүй гэж буруутгажээ.
Арменд байхдаа хийсэн мэдэгдэлдээ В.Зелинський ОХУ Ялалтын баярын арга хэмжээг аюулгүй байдлын үүднээс цэрэг, зэвсгийн үзүүлбэргүйгээр зохион байгуулах болсныг дурдаад, "Тэд Улаан талбай дээгүүр дрон нисэхээс айж байна. Энэ нь ихийг өгүүлж байна” гэсэн юм.
Мөн өнөө өглөө X хуудастаа ОХУ Ялалтын баярын цэргийн парадад бэлтгэхийн тулд бүс нутгуудад байршуулсан Пуужингаас эсэргүүцэн хамгаалах системүүдээ Москва руу татаж хүчитгэж байгаа нь бусад муж руу нь довтлох боломжийг олгож байна гэж бичжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна