Э.Цэндбаатар: Монголд надтай мэргэжлийн боксоор жинхэнэ утгаараа үзэх хэмжээний нэг л хүн байна

Zuv.mn
1 цаг 38 минутын өмнө

МУГТ, мэргэжлийн боксын WBC холбооны мөнгөн бүсний эзэн  Э.Цэндбаатар Монголын өнөө цагийн шилдэг боксчдын нэг, WBA холбооны Ази тивийн аварга Г.Баярхүүтэй тулалдах бололтой.

Тэрбээр цахим хуудастаа “Монголд надтай мэргэжлийн боксоор жинхэнэ утгаараа үзэх хэмжээний нэг л хүн байна. Тэр бол Г.Баярхүү.

Хоёулаа зүгээр ярихаас илүү рингэн дээр бүхнийг шийдье.

Монголын боксын фэнүүд энэ тулааныг үзэхийг хүсэж байгаа гэдэгт итгэлтэй байна. Тиймээс энэ тулааныг хийцгээе” хэмээн бичиж, Г.Баярхүүтэй нүүр тулгэрч буй бичлэг оруулжээ.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 203.91.115.38
    25 минутын өмнө

    Заа шаагаад байгаараа хаха

    Хариулах