НИТХ 11 цагаас Б.Пүрэвдагвыг хотын даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэнэ

Х.Есү
1 цаг 53 минутын өмнө

Нийслэлийн МАН-ын хороо өчигдөр хуралдаж, Б.Пүрэвдагвыг хотын даргад 94.5 хувийн саналаар дэмжсэн. 

Тэгвэл өнөөдөр 11:00 цагаас НИТХ хуралдаж, Б.Пүрэвдагвыг нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэнэ. Хуралдаанаар НИТХ-ын төлөөлөгчдийн олонх дэмжвэл Ерөнхий сайдад танилцуулна. 

Бяруузанын Пүрэвдагва нь Монгол Улсын их сургуулийг улс төр судлаач мэргэжлээр төгсссөн.

2017 онд Австрали улсын Нью-Кэслийн их сургуульд Тогтвортой хөгжлийн чиглэлээр магистрын зэрэг хамгаалжээ.

2009-2011 онд нийслэлийн Баянгол дүүргийн Нийгмийн Ардчилал Монголын Оюутны Холбоо /НАМОХ/-ны дарга

2009-2011 онд Монгол Ардын Намын Удирдах Зөвлөлийн Ажлын албаны Намын байгуулалтын газрын Улс төрийн ажилтан

2011 – 2012 онд Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн даргын шадар туслах

2013 – 2015 онд Нийгмийн Ардчилал Монголын Оюутны Холбооны Удирдах зөвлөлийн гишүүн

2016 – 2017 Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн даргын орон тооны зөвлөх зэрэг албан тушаалыг хашиж,

2017 оноос Монгол Ардын Намын Удирдах Зөвлөлийн Ажлын албаны Орон нутаг, намын хөгжлийн хэлтсийн даргаар ажилласан. Одоо МАН- ын залуучуудын байгууллага болох СДМЗХ- ны ерөнхийлөгчөөр ажилладаг.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна