А.Дашням: Гурван настай хүүхэд 30 метрийн цооногт унаад 22 цаг болж байна. Өрмийн цооногийг 20 метр шаталж ухсан

С.Гандэлгэр
2 цаг 50 минутын өмнө

Өчигдөр 12:00 цагийн орчимд Төв аймгийн Заамар суманд 30 метрийн гүнтэй өрмийн цооногт гурван настай хүүхэд унасан талаар бид өмнө мэдээлсэн. Энэ талаар ОБЕГ-аас мэдээлэл хийлээ. 

Аврах ажиллагааны явцын талаар Онцгой байдлын ерөнхий газрын хурандаа А.Дашням "12:40 цагт Төв аймгийн Заамар сумд гурван настай эмэгтэй хүүхэд гүний цооногт унасан гэх мэдээлэл Төв аймгийн онцгой байдлын газарт ирсэн. Үүнтэй холбогдуулан Төв аймгаас аврах баг гарч, ослын газарт очсон. 30-50 метрийн гүнтэй газарт гурван настай "Х" санамсаргүй байдлаар унасан байсан. Аврах багийн зүгээс могойн нүд камер ашиглахад гацсан байдалтай байсан. Хөшөөд гарах боломжгүй байсан учраас ойролцоох уурхайн тоног төхөөрөмжийг дөрвөн метрийн зайтай шатлан ухах ажлыг зохион байгуулаад одоогийн байдлаар 20 метр ухсан байна. Нийт 100 орчим хүн 20 гаруй техниктэй ажиллаж байна. Одоо 10 метр орчим ухчихвал хөндлөн ухалт хийнэ" гэлээ.  



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна