Гурван настай охины асуудалтай холбогдуулан Рэдбулкан ХХК-ийн тусгай зөвшөөрлийг цуцалж, хариуцлага тооцно

С.Гандэлгэр
8 цаг 47 минутын өмнө

Төв аймгийн Заамар суманд 30 метрийн гүнтэй өрмийн цооногт гурван настай хүүхэд унаж, хоёр хоног гацсан байгаа талаар бид өмнө мэдээлсэн. Үүнтэй холбогдуулан Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас дараах мэдэгдлийг гаргажээ. Мэдэгдэлд:

"Төв аймгийн Заамар сумын нутагт орших Рэдбулкан ХХК-ийн MV-015479 ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн талбайд бага насны хүүхэд цооногт унасан харамсалтай хэрэг гарсан бөгөөд аврах ажиллагаа яг одоо үргэлжилж байна. Салбарын яамны хувьд уг аврах ажиллагаанд туслуулахаар мэргэжлийн багийг уул уурхайн албатай хамтрах ажиллуулж, мэргэжлийн туслалцааг газар дээр нь үзүүлэн ажиллаж байна" гэжээ.




Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.161.8
    6 цагийн өмнө

    Zuv shu bid ingej hariutslagatai bj l ur huuhduudee hamgaalna shu de Damdinnyam said zuv yum hiij bn

    Хариулах