Голомт банк БНХАУ руу гүйлгээ хийх хамгийн өргөн боломжийг санал болгодог

Х.Есү
2 цаг 36 минутын өмнө

Голомт банк харилцагчдынхаа хэрэгцээ шаардлагад нийцсэн олон улсын төлбөр тооцоо, гадаад гуйвуулгын боломжуудыг өргөжүүлж, гадаад гүйлгээний гарцыг хүртээмжтэй байлгахад онцгой анхаарч ирсэн. Бид одоогийн байдлаар дэлхийн нэр хүнд бүхий банк, санхүүгийн байгууллага руу 14 төрлийн валютаар гадаад төлбөр тооцоог түргэн шуурхай, найдвартай гүйцэтгэж байна. 

Тэр дундаа БНХАУ руу төлбөр тооцоо, гадаад гуйвуулга хийх шийдлийг хүртээмжтэй хүргэж, харилцагчдад юанийн төлбөр тооцоогоо төрөл бүрийн сувгаар, сонголттой гүйцэтгэх боломжийг олгодог.  

БНХАУ руу мөнгөн шилжүүлэг хийх сонголтууд: 

  • Гадаад гуйвуулга: Голомт банкны салбарт хандан эсвэл Smart bank аппликэйшн, Интернэт банкны үйлчилгээг ашиглан үнийн дүн хамаарахгүй шилжүүлэг хийх боломжтой. Бүтээгдэхүүний нөхцөлтэй танилцах бол ЭНД дарна уу. 

  • Alipay шилжүүлэг: SocialPay аппликэйшний “Нэмэлт” цэсийг ашиглан Alipay хэрэглэгч рүү гадаад мөнгөн гуйвуулгыг хамгийн хурдан шилжүүлнэ. Бүтээгдэхүүний нөхцөлтэй танилцах бол ЭНД дарна уу.

БНХАУ-д төлбөр тооцоо хийх сонголтууд: 

  • Голомт банкны олон улсын эрхтэй бүх төрлийн картыг БНХАУ-ын худалдаа, үйлчилгээний газрын ПОС дээр уншуулан төлбөр тооцоо хийх боломжтой.  

  • SocialPay аппликэйшнээр WeChat болон Alipay-ийн QR уншуулан ямар ч нэмэлт шимтгэлгүйгээр төлбөр тооцоо хийнэ.

  • Голомт банкны UnionPay брэндийн картаа UnionPay аппликэйшнд холбоод WeChat болон Alipay QR уншуулан шимтгэл төлөхгүйгээр төлбөр тооцоо хийнэ.

БНХАУ-д төлбөр тооцоо хийх төрөл бүрийн аргууд байдаг ч ямар үйлчилгээ авахаасаа хамаарч төлбөрийн хэрэгслээ зөв сонгож, найдвартай, шуурхай хувилбарыг сайтар судлан ашиглахыг харилцагч танд зөвлөж байна. Голомт банк таны хэрэгцээ шаардлагад нийцсэн гадаад гуйвуулгын үйлчилгээг үзүүлж,  юанийн гүйлгээг илүү хялбар, хурдан гүйцэтгэх боломжийг санал болгож байна.

Голомт банкны бүтээгдэхүүн үйлчилгээний талаарх илүү дэлгэрэнгүй мэдээллийг Харилцагчийн үйлчилгээний төвийн 1800-1646 дугаараас лавлана уу. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна