Э.Болормаа​: Зээлийн хүүг урьдчилж авахгүй байхаар хуулийн төсөлд тусгасан

2 цаг 24 минутын өмнө

УИХ-ын гишүүн Э.Болормаа нарын гишүүд Санхүүгийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн төсөл өргөн бариад буй. Төслийн нь талаар түүнээс тодрууллаа.

Тэрбээр "Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг дэмжлээ. Төсөлд иргэдэд хэрэгтэй олон чухал заалт орсон. Жишээлбэл, аливаа зээлийн хүүг урьдчилж авахгүй байх заалтыг оруулж байна. Байгууллага төлбөр, тооцоо, хүүг үнэн зөв бодитоор мэдээлэх үүрэгтэй. Бодит мэдээллээ буруу өгснөөс иргэн хохирдог. Мэдээллээ буруу өгсөн тохиолдолд иргэн ажлын 10  хоногийн дотор ямар нэгэн төлбөр хураамжгүйгээр зөвхөн ашигласан хоногийнхоо хүүг төлөөд буцаах боломжтой. Энэ бол олон улсад мөрддөг заалт. Гол зохицуулалт нь Омбудсмен буюу маргаан шийдвэрлэх байгууллагын шийдвэрээр иргэний гомдлыг 30 хоногийн дотор шийдвэрлэнэ. Тооцоогоор 80 орчим сая төгрөг доторх санхүүгийн гомдлыг зохицуулах үүрэгтэй санхүүгийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах эрх зүйн цогц зохицуулалтыг оруулж байна".

-Омбудсмен гэж санхүүгийн маргаан шийдвэрлэдэг байгууллага гэж бодож байна. Зөв үү?

-Гадаад үгийг Монгол хэлэнд буулгахад бусад мэргэжлийн үг хэллэгтэй утга давтагдаж байна. Тийм учраас мэргэжлийн олон улсын хэллэг буюу Омбудсмен гэдэг үгээр байх нь зүйтэй гэж мэргэжлийн баг хамт олон маань хэлсэн учраас энэ нэршлээр хууль өргөн барьж байна. Омбудсмен нь санхүүгийн үйлчилгээ авсантай холбоотой маргааныг хараат бус шийдвэрлэгч гэж ойлгож болно.

-Шударга бус зээлийн арга хэмжээ гэж заасан байсан. Шударга бус зээл, үйл ажиллагаа явуулсан тохиолдолд ямар арга хэмжээ авах вэ?

-Зээлдүүлэгчид зээлээ төлөхгүй тохиолдолд зээлдэгчийн ажлын байр руу залгадаг. Энэ мэтчлэн тохиолдлуудыг Зөрчлийн тухай хуулиар байж болох өндөр торгуулиар торгоно.

-Энэ хуулийн зохицуулалт яаж явагдах вэ?

-Эдийн засгийн байнгын хороо хэлэлцэх эсэхийг дэмжсэн. Тиймээс УИХ-ын чуулганаар ирэх баасан гарагт хэлэлцэх эсэх асуудлыг шийдвэрлэнэ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна