О.Амгаланбаатар: Би "Нэг эрийн гурван наадам"-ыг өөрөө зохион байгуулж хийнэ

Х.Есү
2 цаг 7 минутын өмнө

УИХ-ын гишүүн О.Амгаланбаатар “Нэг эрийн гурван наадам” хуулийн төслийг санаачлан УИХ-д өргөн мэдүүлсэн. Үүнтэй холбоотойгоор иргэдийн дунд багагүй шүүмжлэл үүсээд буй. Бид үүнтэй холбоотойгоор О.Амгаланбаатараас зарим зүйлсийг тодрууллаа.

Тэрбээр, “Долоодугаар сарын 11, 12-ны наадам болдгоороо болно. 13-нд уяачдын наадам болно. Үүний дараа буюу долоодугаар сарын 14, 15-нд “Нэг эрийн гурван наадам” хийдэг байя гэж хэлсэн. Энэ наадмыг хийснээрээ Монголчуудын өв соёлыг ард түмэндээ үлдээх маш том бодлого, зорилт байгаа юм. Зөвхөн эр хүн морио унаж 25км уралдаад, бөхөө барилдаж, нум сум харвах биш залуучууд нийтээрээ хичээллэдэг үндэсний ондоошил болсон төрөл зүйлээ өөрсдөө авч үлдье гэдэг том зорилго байгаа.

Би энэ ажлаа одоо наймдугаар сард өөрөө зохион байгуулаад хийгээд үзүүлье. Эсэргүүцээд байгаа их хурлын гишүүд нь ч үзэг. Миний хувьд Говь-Алтай аймгийнхаа бүх багаар явж хийнэ. Мөн аймаг дээрээ ч хийнэ. Ард түмний хүсэн хүлээсэн баяр наадам энэ юм байна гэдгийг харуулна.

Өнөөдөр хийж байгаа Улсын баяр наадмыг болиулаад оронд нь өөр наадам хийх гээд байгаа зүйл огт байхгүй.

-Судалгаан дээр хэзээ Монголчууд “Нэг эрийн гурван наадам” гэж хийдэг байсан юм бол?

-Гэсэр туйл, Жангар туйл, монголчуудын бүх үлгэр домогт гардаг. Харамсалтай нь, монголчууд Манжид эзлэгдсэний дараа хийхээ больсон. Манжууд энэ наадмыг хийхийг нь болиулъя, гурав салгая гээд салгасан байдаг. Энэ гурван төрлөөр хичээллэх нь яагаад давуу талтай вэ гэхээр бие болоод оюун санааны хувьд ч тэр өв тэгш болдог. Энэ бол маш зөв зүйтэй зүйл" гэлээ. 




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна