Зуны хамгийн том хөгжмийн наадам болоход ердөө хэдхэн долоо хоног үлдээд буй энэ үед ХУУР MUSIC FESTIVAL 2026-ийн 5 тайзны албан ёсны 2 өдрийн хөтөлбөр олон нийтэд зарлагдлаа.
10 жилийн ойгоо тэмдэглэж буй энэ жилийн фестиваль нь өмнөх жилүүдээсээ илүү өргөн цар хүрээтэйгээр зохион байгуулагдах бөгөөд 2026 оны 6-р сарын 26, 27-ны өдрүүдэд Гачууртын Монгол Шилтгээнд хоёр өдрийн турш үргэлжилнэ.
Энэ жилийн XMF нь үзэгчдийн сонирхол, хөгжмийн төрөл бүрийг хүртээмжтэй болгох зорилгоор 5 тусдаа тайзны концепц-ийг анх удаа бүрэн хэрэгжүүлж байна: Үүнд:
Энэ жилийн фестивальд гадаадын 16 уран бүтээлч, хамтлаг, дотоодын 98 уран бүтээлч оролцож, нийт 114 артист 5 тайзнаа нэгдэн тоглох бөгөөд энэ нь XMF-ийн 10 жилийн түүхэн дэх хамгийн том бүрэлдэхүүн, хамгийн өргөн цар хүрээтэй хөтөлбөр болж байгаагаараа онцлог юм.
Зохион байгуулагчдын зүгээс 5 тайзны 2 өдрийн дэлгэрэнгүй хөтөлбөр болон уран бүтээлчдийн цагийн хуваарийг албан ёсоор танилцуулсан бөгөөд фестивалийг зорих үзэгчид өөрсдийн үзэх уран бүтээлч, очих тайз болон хоёр өдрийн төлөвлөгөөгөө урьдчилан гаргах боломж бүрдээд байна.
ХУУР MUSIC FESTIVAL 2026-ийн тасалбар, байрлах сонголт, зогсоол болон бусад нэмэлт үйлчилгээ нь 2 өдрийн тусгай багц хэлбэрээр худалдаалагдаж байгаа бөгөөд албан ёсны Boxoffice.mn платформ дээр нэг дор худалдаалагдаж байна. Фестивалийн үзэгчид өөрийн туршлагыг бүрэн төлөвлөх боломжтойгоор дараах үйлчилгээ нээлттэй байна.
��️ Тасалбар борлуулалт
SONO аппликэйшнийн энэхүү шийдэл нь үзэгчдэд нэг дор санхүүгийн дарамтгүйгээр тасалбараа авах боломжийг олгож, фестивалийн төлөвлөлтийг илүү уян хатан болгож байна.
Boxoffice.mn — тасалбар болон нэмэлт үйлчилгээ худалдаалагдаж байна
Албан ёсны вебсайт: https://xyypmusicfestival.com
�� 2026.06.26–27 �� Гачууртын Монгол Шилтгээн
ХУУР MUSIC FESTIVAL 2026 10 Years. Five Stages. One Massive Celebration.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна