ТББХ: СЕХ-ны гишүүнд нэр дэвшигчийн сонсгол зохион байгуулна

Zuv.mn
1 цаг 50 минутын өмнө

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооноос Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнд нэр дэвшигчийн сонсголыг өнөөдөр 14.00 цагт Төрийн ордны “Үндсэн хууль” танхимд зохион байгуулна. 

Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнд Д.Ариунболд, Ж.Болд, Д.Давааням, Д.Мөнхзориг нарыг нэр дэвшүүлээд байгаа юм. 

Дашрамд дурдахад, Сонгуулийн ерөнхий хороо есөн гишүүнтэй байхаас хоёр нь орон тооны, долоо нь орон тооны бус байхаар хуульчилсан. Тус хорооны гишүүдийн тавыг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо, хоёрыг Ерөнхийлөгч, хоёрыг Улсын Дээд шүүх төрийн жинхэнэ албан хаагчдаас санал болгосноор УИХ зургаан жилийн хугацаатай томилдог билээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна