Дэлхийн банкны Монгол Улс дахь суурин төлөөлөгчтэй уулзлаа

Х.Есү
2026/03/25

Монгол Улсын Хөгжлийн банк Дэлхийн банкны Монгол Улс дахь суурин төлөөлөгчийг энэ сарын 23-ны өдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Хөгжлийн банкны талаарх цаг үеийн мэдээлэл болон Банкны үйл ажиллагааны тогтвортой байдлыг хангах чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг танилцууллаа.

Дэлхийн банкны зүгээс Хөгжлийн банкны үйл ажиллагааны тогтвортой байдлыг хангах, засаглалыг сайжруулах, төслийн санхүүжилтийн үйл ажиллагаа болон төслийг амжилттай хэрэгжүүлэх чиглэлээр техникийн туслалцаа, зөвлөгөө үзүүлэхэд хамтран ажиллах боломжтойгоо илэрхийлэв.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна