Ц.Даваасүрэн: Бурхны бэлэглэсэн баялгаа гадныханд алдчихаад, өөрсдөө гундуй царайлаад суугаад байж болохгүй

Г.Анар-Эрдэнэ
2 цаг 28 минутын өмнө

УИХ гишүүн Ц.Даваасүрэнгээс цаг үеийн нөхцөл байдлаар тодруулга авлаа.

-Зээлийн хүүг бууруулах хэлэлцээр сунжирсаар байгаад хугацаа нь маргааш дуусах гэж байна. Монголчууд өрөнд баригдсан, орд газраа ашиглуулсан л ард түмэн болж дуусаж байна. Өнөөдөр Үндэсний аюулгүй байдлын зөвлөл хуралдах юм шиг байна. Энэ талаар та юу гэж бодож байна вэ?

-Үүнийг эсэргүүцээд талбай дээр тодорхой арга хэмжээ зохиосон хүмүүс Үндэсний аюулгүй байдлын зөвлөл болон төрийн тэргүүнтэй уулзсан. Уг асуудлыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлтэй хэлэлцэхээр тохирсон байна. Орлого 2 дахин нэмэгдсэн учраас ашигтай байна гэсэн үг. Энэ үед л бид гэрээгээ сайжруулж авахгүй бол болохгүй. Ялангуяа зэлийн асуудлыг УИХ 2021 онд 103-р тогтоол гаргаад хүчингүй болгочихсон юм. Өөрөөр хэлбэл Дубайн гэрээ хүчингүй.

Хүчингүй болгох ажлыг Засгийн газар л хийх ёстой. Монгол төрийн л шийдвэр шүү дээ. Үүн дээр Засгийн газар анхаарч шийдэх хэрэгтэй. Үүнийг шийдэхэд сэтгэл л дутаж байна. Зүтгэл гаргаад явчих юм бол ямар ч асуудал байхгүй. Манай ард түмэн ч ард түмэн юм, төр засаг нь ч төр засаг юм. Үүнийг далимдуулаад байна.

Манай иргэд тав зургаахан хүнээ талбайруу явуулчихаад өөрсдөө хувиа хичээгээд яах ч үгүй байна. Яаж тав зургаан хүн үүнийг шийдэх вэ дээ. Нөгөө талаараа Засийн газрын тэргүүн ач холбогдол өгч хэргэжүүлэхгүй байвал яаж энэ асуудлыг шийдэх юм. Сэтгэл зүтгэл дутаад байгаа учраас энэ асуудал урагшлахгүй байна гэж хараад байна. Хугацаагаа дуусгачих юм бол тэгээд л боломжгүй болно.

-Үндэсний аюулгүй байдлын зөвлөл хуралдаж байгаа юм чинь итгэл найдвар байгаа юу?

-Би ч гэсэн тэгж итгэж байна. Яагаад гэвэл тэмцэл хийж байгаа хүмүүст хэлэлцээрт хүрье гэж ам өчиг өгсөн гэж ойлгосон. Тодорхой шийдвэр гараасай гэж хүлээж байна. Энэ баялаг иргэд та бидэнд тулгамдаад байгаа асуудлыг шийдэх баялаг. Нэг жилд гаргаж байгаа хэмжээ нь 17-18 их наяд төгрөг. Монгол улсын төсвийн тал нь гэсэн үг. Энэ мөнгөөр цалин, тэтгэврийг гурав дахин нэмж болно.

Дэлхийд ийм орд хоёрхон байдаг. Бинийг аз жаргалтай амьдруулах мөнгө тэнд л байгаа. Хамгийн том орд нь Монголынх. Бурхны бэлэглэсэн энэ баялгаа бид гадныханд алдчихаад, өөрсдөө гундуй царайлаад суугаад байж болохгүй дээ” гэлээ




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна