Эрчим хүчний салбарынхан өнөөдөр буюу энэ сарын 30-наас улс орон даяар ажил хаялт зарлахаа мэдэгдсэн. Тус мэдэгдлээ салбарын сайд болон Ерөнхий сайд, УИХ-ын даргад хүргүүлээд буй.
Үүнтэй холбоотойгоор Эрчим хүчний сайд Б.Найдалаа салбарын зарим ажилчдын цалинг 10 хувиар нэмэгдүүлэхээ мэдэгдсэн юм. Түүнчлэн 2026, 2027 онд цалинг үе шаттайгаар 30 хувиар нэмэгдүүлэх санал ирүүлж, хэлэлцээ эхлүүлэх боломж бүрджээ. Тиймээс ажил хаялтыг хаялтыг долоодугаар сарын 2-ны 08.00 цаг хүртэл хойшлуулсан гэдгээ Монголын эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбооноос мэдээллээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна